Эрдэнэ Зуу хийд
zoom_in Click image to enlarge
Эрдэнэ Зуу хийд нь 1586 онд Абтай сайн хааны санаачилгаар байгуулагдсан, Монгол дахь хамгийн эртний буддын шашны томоохон төв бөгөөд 108 суварга бүхий хэрмээр хүрээлэгдсэн түүх, соёлын хосгүй дурсгал юм.
Эрдэнэ Зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурхны шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Автай сайн хаан 1586 онд III Далай ламтай биечлэн уулзаж, Бурханы шашныг Халхад дэлгэрүүлэхээр тохироод Эрдэнэ Зуу хийдийг байгуулах ажлаа эхлүүлжээ. Хархорум хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад хийдийг босгосон түүхтэй.
Гадуураа 108 суварга бүхий 400х400 метрийн хэмжээтэй, дөрвөн талдаа асар хаалгатай хэрмэн дотор байдаг монголын анхны буддын энэ хийд 1792 онд 62 сүм, 500-аад барилга, 10 мянган ламтай байснаас өдгөө 18 сүм дуган үлджээ.
Эрдэнэ Зуугийн сүм дуганууд XVII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн алдарт сайхан бүтээлүүд болох уран зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар иржээ.
Аялагчдад хэрэгтэй мэдээлэл
Байршил: Өвөрхангай аймаг, Хархорин сум
Ажлын цаг: Даваа–Баасан 09:00–18:00 (Бямба, Ням — хаалттай)
Үнэлгээ: 4.5 / 5
ЮНЕСКО: 2004 оноос Дэлхийн өвийн жагсаалтад
Жилийн жуулчин: 20,000+ гадаад, дотоодын зочид
Зөвлөмж: Өглөө 09:00 цагаас өмнө очвол ламын тарнийн дуунаар угтуулна
Explore More
Similar Destinations
Easy
Аръяабалын сүм (бясалгалын төв)
location_onУлаанбаатар хот Налайх дүүрэгТөв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын үзэсгэлэнт нэгэн хадны энгэрт байрлах Аръяабал (Аръяабалын бясалгалын төв) нь сүсэг бишрэл, байгалийн гоо үзэсгэлэн хосолсон гайхалтай газар юм.
Explore arrow_forward
Challenging
Онгийн хийд
location_onДундговьДундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт, Онги голын эрэгт орших Онгийн хийд нь 18-р зуунд байгуулагдсан говийн бүс дэх шашин соёлын томоохон төв байсан бөгөөд өдгөө түүхэн барилгын туурь болон сэргээн засварласан дуганыг үзэх боломжтой аяллын чухал цэг юм.
Explore arrow_forward
Easy
Гандан хийд
location_onUlaanbaatarГандантэгчинлэн хийд нь 1809 онд V Богд Жавзандамба хутагтын санаачилгаар байгуулагдсан, Монгол дахь Буддын шашны шар малгайтны (Гэлэгва) урсгалын гол төв бөгөөд "Төгс баясгалант их хөлгөн" хэмээх утга бүхий Монголын хамгийн том, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хийд юм.
Explore arrow_forwardReady to Visit Эрдэнэ Зуу хийд?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.