About Selenge
Байршил ба газар нутаг:
Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ.
Хүн ам ба соёл:
Газар тариалан хөгжсөн. Хүннүгийн үеийн хүн чулуун хөшөө, булш хиргисүүр, их эзэн Чингис хааны домогт “Буур хээр”-ийн тал, сүсэгтэн олны бишрэл хүндлэл болсон бурхан номын ариун газар Амарбаясгалант хийд, Ардын хувьсгал, газар тариалангийн өлгий нутаг гээд түүх, соёлын баялаг өв сантай.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Сэлэнгэ аймгийн нутагт орших Амарбаясгалан хийд, Соронзон
хад, Хувьсгалын өлгий Алтанбулаг, Халуун рашаан, Тужийн нарс, Дуут хад, Сайханы
хөтөл зэрэг үзэсгэлэнт газруудтай