About Orkhon
Байршил ба газар нутаг:
Орхон аймгийн төв, Монгол Улсын хоёрдугаар их хот,
улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380км зайд орших
бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг.
Хүн ам ба соёл:
Эрдэнэт хот төвтэй, уул уурхайн хөгжилтэй. Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе
эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон
аймаг” болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ
хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь
том хот болтлоо дэвжин хөгжжээ.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Орхоны хөндийн байгалийн үзэсгэлэнт газар болох 22 метрийн өндрөөс урсах Улаан цутгалангийн хүрхрээ, бага хүрхрээ, газрын хүйгээр холбогдсон байгалийн үзэсгэлэнт найман нуур болох Сэнж нуур, Дөрөө нуур, Хүйс нуур, Ширээт нуур зэрэг нуурууд Могойтын рашаан, Хятрууны рашаан, Түрэгийн дурсгалт бичээс бүхий Цагаан хошуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах болно.