About Darkhan-Uul
Байршил ба газар нутаг:
Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327.5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70.7 хувь буюу 231.7 мянган га талбайг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.
Хүн ам ба соёл:
Хотжилт өндөр, Дархан-Уул аймаг нийт 102014 хүн амтай, үүнээс 85066 хүн
Дархан хотод амьдардаг. Нийт хүн амын 63.8 хувийг 35 хүртэлх насны залуус, 55.2
хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлнэ. Аймгийн хэмжээнд 28862 өрх байгаагийн
29.1 хувь нь орон сууцны тусдаа байшинд, 51.0 хувь нь нийтийн зориулалтын орон
сууцны байшинд, 1 хувь нь бие даасан тохилог сууцанд амьдардаг.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
ДарханУул аймгийн 7 гайхамшигаар Тахилгат их Дархан уул, Дурлалын мод, Шарын голын зосон зураг, Буурал уулын булш, Дүрс нарс, Лам Дондовын рашаан, Хүйтний голын хадны бичээс зэрэг газрууд тодорчээ.