About Ulaanbaatar
Байршил ба газар нутаг:
Улаанбаатар хот нь газар зүй байршлын хувьд Төв Азийн эх газрын эрс тэс уур амьсгалтай бүсэд хойд өргөргийн 47 0 55 ”, зүүн уртрагийн 106 0 555” солбилцолд далайн түвшнээс дээш дунджаар 1500 метр өндөрт хойд талаараа Чингэлтэй уул, урд талаараа Богд хан уул, зүүн талаараа Баян Зүрх уул, баруун талаараа Сонгинын уулсаар хүрээлэгдэн оршино.
Хүн ам ба соёл:
Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Хоттой ойр байрлах энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий
уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн
амьдралтай танилцах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь мезозойн үеийн
боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд элэгдэн онцгой хэлбэр
дүрстэй болсон байдаг.