About Uvs
Байгаль, газар зүй
Увс аймаг нь Их нууруудын хотгор, Хархираа, Түргэн, Ханхөхийн уулс, говь, цөл, өндөр уулын бүсийг хамарсан өвөрмөц ландшафттай. Хамгийн өндөр уул нь Хархираа уул (4,116 м) юм. Аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг голууд урсдаг бөгөөд Увс, Хяргас, Үүрэг, Ачит зэрэг том нуурууд оршино. Байгаль нь ойт хээр, говь, уулын нуг, нуурын эрэг, ой хөвч зэрэг олон бүсийг хамардаг бөгөөд 64 зүйлийн хөхтөн, 270 зүйлийн шувуу, 7 зүйлийн загас амьдардаг.
Хүн ам ба соёл
Увс аймгийн хүн амын ихэнх нь Монгол үндэстэн (99.6%), үүнээс Дөрвөд 42.3%, Баяд 34.2%, Хотон 7.4%, Халх 15% орчим эзэлдэг. Насны бүтэц нь 0–14 нас 33.8%, 15–64 нас 62.7%, 65 ба түүнээс дээш нас 3.5% байна.
Байгалийн үзэсгэлэнт газрууд
Увс аймаг нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуурын ай сав-тай,
олон түүх, соёлын дурсгалт газруудтай. Үүнд:
Увс, Хяргас нуур
Хэцүү хад, Алтан элсийн дархан цаазат газар
Чандмань уулын археологийн олдвор
Хүн чулуу, буган хөшөө, хадны зураг
Мөнгөт цахир уул, Дэглий цагаан уул