Khovd
HVD Aimag

Khovd

Ховд

Ховд аймаг нь Монгол улсын баруун хэсэгт орших, олон ястны өлгий нутгийн нэг юм.

map

Area

76,100 km²

groups

Population

92,099

location_city

Capital

Khovd city

Ховд хот

badge

Province Code

HVD

About Khovd

Байршил ба газар нутаг;

Аймаг нь Монгол Алтайн их уулсын бүсэд оршдог бөгөөд Мөнххайрхан, Хөхсэрхийн нуруу, Баатархайрхан зэрэг томоохон уулс бий. Нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлдэг. Том голууд нь Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр голууд бөгөөд Хар-Ус, Хар, Дөргөн зэрэг томоохон нууртай. Уур амьсгал нь эрс тэс, зундаа +40°C, өвөлдөө -35°C хүрдэг, хуурай.

Хүн ам ба соёл

Ховд аймаг нь олон ястны өлгий бөгөөд 17 гаруй үндэстэн, ястан амьдардаг. Тухайлбал: Халх 28.1%, Захчин 25.3%, Казах 11.2%, Урианхай 8.3%, Торгууд 7.4%, Дөрвөд 6.5%, Өөлд 6.0%, Мянгад 5.3%. 2024 оны байдлаар нийт хүн ам нь ойролцоогоор 92,417 хүн.

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Алтайн сүрлэг уулс, тал хээр, цэнгэг нуурууд, байгалийн цогцолборт газар, баян бүр¬дээр хүрээлүүлсэн олон угсаатны өлгий нутаг бол Ховд аймаг. 90 мянга гаруй хүн амтай тус аймгийн Булган сум руу энэ сард зорчвол 1959 оноос хойш тарьж, нутгийн брэнд бол¬сон давжаа алим, чавга, 18 зүйлийн зэрлэг чацаргана, амтат гуа ид боловсорсон байдаг тул жимс, жимсгэнээр элбэг дэлбэг угтах нь.

location_on

Location Map

my_location Centred on the Khovd province region

Experience Khovd

Turn these stories into your own adventure. Our specialists design journeys as unique as this land.