About Zavkhan
Байршил ба газар нутаг:
Завхан аймаг нь Монгол Улсын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Завхан аймаг нь говь, хангай, хээр гэсэн гурван бүс нутгийн онцлогтой бөгөөд өвөлд хүйтэн, зуны улиралд бороо ихтэй. Тосонцэнгэл суманд хамгийн хүйтэн өвөл −53°C хүрч байжээ.
Хүн ам ба соёл:
Завхан аймгийн эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 2022 оны байдлаар нийт 3,721,059 мал тоологдсон, үүнээс хонь 1,888,615, ямаа 1,286,615, үхэр 256,477, адуу 271,568, тэмээ 8,701 байна. Газар тариалангийн хувьд төмс, хүнсний ногоо, чацаргана тариалдаг. Аймаг нь төмрийн хүдэр, алт, цагаан тугалга, зэс, алмаз, молибдений хүдэр зэрэг ашигт малтмалын нөөцтэй.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Аймаг нь 189 гол горхи, 91 нуур, 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Завхан аймагт баавгай, гахай, бор гөрөөс, буга, аргаль, янгир, ирвэс, чоно, үнэг, туулай зэрэг олон төрлийн амьтад амьдардаг.