About Govi-Altai
Байршил ба газар нутаг:
Говь-Алтай аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэй оршино.
Хүн ам ба соёл:
Говь-Алтай аймаг нутаг даяараа эртний хадны сүг зураг, бурхны шашны сүм хийд, тахилгат уулс бүхий соёл, түүхийн баялаг өвтэй. Нутгийн хүн ам нүүдэлчдийн монгол зан заншлыг баримталдаг бөгөөд зочдод жинхэнэ малчдын амьдралын хэв маяг, уламжлалт хөгжим, морины соёлыг мэдрэх боломжтой.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын
нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр
говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ.
Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай, мазаалай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг.