About Bulgan
Байршил ба газар нутаг:
Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.
Хүн ам ба соёл:
Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгурын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргид, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Хөгнө тарни байгалийн цогцолборт газар, Уран тогоо уул, Шивээт улааны цогцолбор, Хар бухын балгас, Чин толгойн балгас, Бий булгын балгас, Могойн шинэ ус зэргийг зорьж очоорой.