About Bayankhongor
Байршил ба газар нутаг:
Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм.
Хүн ам ба соёл:
Халх зонхилж, мал аж ахуй, гар урлал хөгжсөн.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Нутгийн ихэнх нь далайн төвшнөөс дээш 1000-1400
метр өргөгдсөн. Хамгийн өндөр нь Их Богд уул 3957метр, хамгийн нам дор газар нь
Эхийн гол 750 метр болно. Хар ус, Шар ус, Буянт, Хуримт, Сүмбэр,
Заг, Байдраг, Түй, Шаргалжуут, Лиг, Цагаан гол, Баянцагаан зэрэг том, жижиг 160
гаруй гол горхитой. Бөөнцагаан, Орог, Адгийн цагаан, Дуут, Хуримт, Бөөрөг,
Олгой зэрэг 30 шахам нуур бий. Шаргалжуут, Өргөөт, Тээл, Халиут, Ичээт, Хүрэн
хад зэрэг халуун, хүйтэн 20 гаруй рашаантай. Эхийн гол, Шар хулстай, Цагаан
бургас, Хуцын шанд, Өлзийт гол, Бурхант, Бор овооны задгай, баруун зүүн Тоорой
зэрэг үзэсгэлэнт Баянбүрдүүдтэй.