Тоньюкукын хөшөө
Historical Sites

Тоньюкукын хөшөө

location_on Central Mongolia hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Тоньюкукын гэрэлт хөшөө нь Түрэгийн хоёрдугаар хаант улсын мэргэн сайд Тоньюкукт зориулан VIII зууны эхээр босгосон, тус улсын гадаад харилцаа, дайн тулаан болон тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эртний Түрэг бичгээр (руни) дэлгэрэнгүй өгүүлсэн түүх соёлын нандин дурсгал юм.

wb_sunny Best Time June to August
hiking Difficulty Moderate


Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан Мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон гэрэлт хөшөө, тахилын онгон бүхий түүх соёлын дурсгалт газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно, Улаанбаатар хотоос зүүн урагш 66 километрт тусгай хамгаалалтад байна.

   Мэргэн Тоньюкук (646–732) нь түрэгийн хамгийн хүчирхэг Ашина овгийн язгууртан бөгөөд төрийн хэрэгт шоронд хоригдож байгаад Кутулугийн (Элтэрэс) бослогын үеэр суллагдан түүнийг хаан болоход зөвлөх нь болжээ. Тоньюкук Түрэгийн гурван хааны зөвлөхөөр ажилласан тул түүнийг мэргэн хэмээн цоллох болсон байна. 80 нас хүрсэн түүнийг өндөр настай болсон гэж үзэн төрийн хэргээс холдуулжээ. Иймд тэрээр гомдлоо илэрхийлэх гэж хөшөө босгуулсан гэж үздэг байна. Тоньюкук амьд сэрүүндээ энэ хөшөөг өөрөө босгуулжээ.

    Энэхүү дурсгалт газарт хоёр гэрэлт хөшөөний зэрэгцээ тахилын ширээний чимэглэл бүхий чулуун тавцан, толгой нь хугарсан хүн чулуу, зэл чулуу, суурь чулуу, вааран эдлэл, тоосго болон усны хоолой хамаардаг юм. 

   Хоёр гэрэлт хөшөөний найман талд нийт 62 мөр бичээс байдаг. Нэгдүгээр гэрэлт хөшөөний өндөр нь 217 сантиметр бөгөөд бичээсийн 1–37 дугаар мөр байдаг бол, хоёрдугаар гэрэлт хөшөө нь 243 сантиметр өндөр, бичээсийн 38–62 дугаар мөрийг багтаасан байна. 

    Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг. Судлаачид ингэж чулуу босгодог утга учрыг хоёр янзаар тайлбарладаг — нэгдүгээрт, онгоны эзэн эрийн дайн тулаанд алж устгасан дайсны тоогоор, хоёрдугаарт, уг хүнийг оршуулах ёслолд оролцсон хүмүүс өөрийгөө төлөөлүүлж босгосон билэг тэмдэг гэж үздэг.

Аялагчдад хэрэгтэй мэдээлэл

  • Байршил: Төв аймаг, Эрдэнэ сум, Баянцогт уул

  • Улаанбаатараас: 66 км зүүн урагш

  • Налайхаас: 20 км зүүн тийш

  • ЮНЕСКО: Орхоны хөндийн өвийн нэг хэсэг

  • Насжилт: 1300 гаруй жилийн түүхтэй

Explore More

Similar Destinations

Уушгийн өвөрийн буган чулуун хөшөөд Moderate

Уушгийн өвөрийн буган чулуун хөшөөд

location_onХөвсгөл аймаг

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт, Дэлгэр мөрний хойд дэнж дээр орших Уушгийн өвөрийн буган чулуун хөшөө цогцолбор нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчдийн соёл, урлаг, шүтлэгийг харуулсан дэлхийн хэмжээний хосгүй дурсгал юм.

Explore arrow_forward
Сүхбаатарын талбай Easy

Сүхбаатарын талбай

location_onУлаанбаатар хот

Улаанбаатар хотын яг төв цэгт орших Сүхбаатарын талбай (хуучнаар Чингис хааны талбай) бол Монгол Улсын төр засаг, түүх, соёл, олон нийтийн амьдралын гол зангилаа газар юм. Энэхүү талбай нь улс орны тусгаар тогтнол, ардчилал, шинэчлэлтийн түүхэн үйл явдлуудын гэрч болон оршдог.

Explore arrow_forward
Зайсан толгой (Зөвлөлтийн дайчдын хөшөө) Easy

Зайсан толгой (Зөвлөлтийн дайчдын хөшөө)

location_onУлаанбаатар хот

      Улаанбаатар хотын өмнөд хэсэгт, Богд хан уулын бэлд орших Зайсан толгой бол нийслэлийн хамгийн алдартай дурсгалт газруудын нэг юм. Эндээс хотын дүр төрхийг бүхэлд нь тольдон харах боломжтой бөгөөд түүхэн болон амралт зугаалгын чухал ач холбогдолтой цэг юм.

Explore arrow_forward

Ready to Visit Тоньюкукын хөшөө?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.