About Övörkhangai
Байршил ба газар нутаг:
Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул, нурууд оршдог.
Хүн ам ба соёл:
Өвөрхангай аймаг нь 2022 оны байдлаар 117 мянган хүн амтай болж, хүн амын тоогоороо улсад 2 дугаарт орж, 34 мянган гэр бүл өрх тусгаарлан, 19 сумынхаа 113 багт харьяалагдан төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл нэгдэн ажиллаж, амьдарцгааж байна.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Өвөрхангай аймгийн нутагт орших Арц богд, Хужиртын рашаан, Монгол түмний морины их шүтээн, Хархорум хот, Эрдэнэ зуу хийд, Төвхөн хийд, Найман нуур зэрэг үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхоорой.