About Khövsgöl
Байршил ба газар нутаг:
Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг.
Хүн ам ба соёл:
Хөвсгөл аймаг нь 129 мянган хүн амтай бөгөөд Монголын хамгийн олон хүн амтай аймаг юм. Халх, Дархад, Хотгойд, Урианхай, Буриад, Цаатан гэсэн 6 ястан амьдардаг олон ястны өлгий нутаг юм. 2016 оны эцсээр аймгийн нийт өрхийн тоо 37969, үүнээс 33.5 хувь нь аймгийн төвд, 19.4 хувь нь сумын төвд, 47.2 хувь нь хөдөөд амьдарч байна.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Хөвсгөл аймгийн нутагт орших Соёны бүс нутаг, Хөвсгөл нуур, Даян дээрхийн агуу, Уушгийн өврийн буган хөшөө, Улаан толгойн буган хөшөө, Дархадын 13 овоо, Цаатны нутаг зэрэг үзэсгэлэнт газруудтай.