Хархорум хотын туурь
zoom_in Click image to enlarge
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, Эрдэнэ Зуу хийдтэй зэрэгцэн оршдог. Энэхүү түүхэн дурсгалт газар болон түүний олдворуудыг дэлгэн харуулсан Хархорум музейн тухай гол мэдээлэлтэй танилцаарай.
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотыг Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулж, 1235 онд түүнийг залгамжлагч Өгөдэй хааны үед бүрэн баригдаж дуусжээ. Хот нь Монголын Эзэнт гүрний засаг захиргааны гол төв, өрнө дорныг холбосон худалдаа, арилжаа, соёлын уулзвар газар байв.
Хархорум музей
Хархорум хотын туурьт хийсэн судалгааны үр дүнд илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүдийг сурталчлах, хадгалж хамгаалах зорилгоор Японы соёлын буцалтгүй тусламжаар Хархорум музейг барьж байгуулан 2011 оноос олон нийтэд нээн үзүүлж байна. Музейн сан хөмрөгт нийт 3,128 эд өлгийн зүйл бүртгэгдсэний 80 гаруй хувийг археологийн олдвор эзэлдэг бөгөөд тэдгээрийн 63 нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтанд бүртгэгджээ
Аялагчид анхаарах зүйл
Хархорум хотын туурь нь Эрдэнэ Зуу хийдтэй нэг талбайд оршдог тул хамт үзэх боломжтой. Хархорум музей нь туурийг тойрсон өндөрлөг дэнж дээр байршдаг тул музейн дараа шууд туурийг нүдээр харж болно. Аялахад хамгийн тохиромжтой цаг 6–9 дүгээр сар.
Ready to Visit Хархорум хотын туурь?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.