Манзушир хийд
Temples & Monasteries

Манзушир хийд

location_on Central Mongolia hiking Easy

zoom_in Click image to enlarge

Манзушир хийд нь 1733 онд Богд хан уулын өвөрт байгуулагдсан, Төвөд болон Монголын уран барилгын хийцийг хослуулсан Буддын шашны томоохон хүрээ бөгөөд "Мэргэн ухааны бурхан" Манзуширт зориулагдсан түүх, соёлын дурсгалт газар юм.

wb_sunny Best Time June to August
hiking Difficulty Easy



 Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Богдхан уулын өвөр бэлд, далайн түвшнөөс дээш 1800 метрийн өндөрт шинэсэн ойн дунд оршдог. Анх 1733 онд Донхор хутагт Лувсанжамбалданзан Богдхан уулын энгэрт суурийг нь тавьжээ. Хожим Цогчин дуган, Жүд, Мамба дацан, Шар хүрээ зэрэг 21 сүм дуганыг байгалийн үзэмжтэй хослуулан барьсан бөгөөд уран барилгын гайхалтай шийдлээрээ “Халх Монголын Ар утай” гэж алдаршсан. 1791 онд Манжийн хааны зарлигаар нэрийг нь “Буяныг залбирагч” болгон өөрчилжээ. Хөгжлийнхөө оргил үед 5 дацантай, 500 гаруй лам хувраг хурахын зэрэгцээ өөрийн гэсэн тариалангийн талбайтай, Монголын нэр нөлөө бүхий том хийд байв.

Хийдийн туурь болон хадан дээрх бурхдын сийлбэрийг 1998 онд улсын хамгаалалтад авсан. Сэргээн засварласан "Сэрүүн лаврин" барилгыг одоо Богдхан уулын байгалийн үзмэр, гар урлалын бүтээлүүдийг дэлгэсэн музей болгон ашиглаж байна. Музейн дэргэд 1726 онд бүтээгдсэн, 1800 литрийн багтаамжтай, 2 тонн жинтэй, нэг дор 1000 хүний хоол (2 шар буюу 10 гаруй хонины мах) бэлтгэдэг жасын том хүрэл тогоо хадгалагддаг.

Хүрээний ардууд эртнээс Богдхан уулыг дээдлэн шүтэж, жилд 2 удаа гороолдог байсан бөгөөд уулнаас зомгол ч авдаггүй чанд нарийн дэг журамтай байв. Манзушир ламтан уулыг тойрч явахад сангийн утаа нь эгц дээш хөөрсөн газарт хийд барихаар шийджээ. Тэрбээр газрын эзэн Тулгат өвгөнтэй мөрийцөж, шидсэн мөнгөн тэвнэ нь өвгөний шав тавьсан газрын алтан зоосны нүхээр нэвтэрч зоогдсоноор уг газрыг авсан гэх домогтой.

 

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Улаанбаатараас маршрутын такси эсвэл хувийн машинаар 1 цагт хүрнэ

  • Богдхан уулаар явган аялал хийсний дараа хийдэд зогсох нь зөвлөмжтэй маршрут

  • Нэвтрэх хаалга оройлохоос (6 цаг) өмнө ирэхийг зөвлөнө — ой дундуур алхах үеийн харанхуй аюул учруулж болно

  • Ус, хоол авч явах — ойролцоод дэлгүүр, гуанз байхгүй

  • Цэцэглэлтийн 5–6 дугаар сарт очвол ой хамгийн үзэсгэлэнтэй

Explore More

Similar Destinations

Хамрын хийд Moderate

Хамрын хийд

location_onДорноговь аймаг

Дорноговь аймгийн Сайшанд хотоос урагш 45 км зайд орших Хамрын хийд нь XIX зууны Монголын соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн 1820 онд байгуулсан шашин, соёл, урлагийн томоохон төв юм. Энэхүү газар нь дэлхийн энергийн төв буюу "Шамбалын орон" хэмээн алдаршсан бөгөөд жилд олон мянган жуулчин, сүсэгтэн олны зорин очдог ариун дагшин газар билээ.

Explore arrow_forward
Төвхөн хийд Moderate

Төвхөн хийд

location_onАрхангай аймаг

Өвөрхангай болон Архангай аймгийн зааг дээр, Хангайн нурууны Шивээт Улаан хэмээх сүрлэг уулын оройд орших Төвхөн хийд нь Монголын шашин, соёл, урлагийн сод бүтээлч, Анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын байгуулсан түүхэн дурсгалт газар юм.

Explore arrow_forward
Аръяабалын сүм (бясалгалын төв) Easy

Аръяабалын сүм (бясалгалын төв)

location_onУлаанбаатар хот Налайх дүүрэг

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын үзэсгэлэнт нэгэн хадны энгэрт байрлах Аръяабал (Аръяабалын бясалгалын төв) нь сүсэг бишрэл, байгалийн гоо үзэсгэлэн хосолсон гайхалтай газар юм.

Explore arrow_forward

Ready to Visit Манзушир хийд?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.