Гандантэгчэнлин хийд
zoom_in Click image to enlarge
Гандантэгчинлэн хийд нь 1809 онд V Богд Жавзандамба хутагтын санаачилгаар байгуулагдсан, Монгол дахь Буддын шашны шар малгайтны (Гэлэгва) урсгалын гол төв бөгөөд "Төгс баясгалант их хөлгөн" хэмээх утга бүхий Монголын хамгийн том, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хийд юм.

Гандантэгчэнлин хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр "Шар сүм" нэртэйгээр байгуулагдсан бөгөөд хожим хэд хэдэн дацан, дуганаар өргөжин тэлжээ. Хэдийгээр 1938 онд хаагдаж зарим хэсэг нь устгагдсан ч сүсэгтэн олны хүсэлтээр 1944 онд “Мөргөлийн дуган” нэртэйгээр үйл ажиллагаагаа сэргээсэн ба эдүгээ 6 сүм бүхий тус цогцолборыг 1994 онд улсын хамгаалалтанд авсан байна.
Хийдийн гол дуган болох Гандан сүмд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн "долоон нандин" шүтээн, алтаар бичсэн Ганжуурын 108 боть, Энэтхэгээс бэлэглэсэн эртний Буддагийн дүр зэрэг шашин соёлын үнэлж баршгүй өв хадгалагддаг. Мөн 1925 онд байгуулагдсан номын санд нь Түвд, Монголын мэргэдийн зохиолууд, эрдэнэсээр бүтээсэн 50 мянга гаруй ховор судар байдаг нь шинжлэх ухааны судалгааны чухал эх сурвалж болдог байна. Үүнээс гадна тус хийдэд 1970 онд шашны дээд сургууль байгуулагдсанаар тасраад байсан уламжлалт ухааны сургуулиуд болон “гавж” цолыг сэргээсэн төдийгүй их хэлмэгдүүлэлтийн гал түймрээс ганцаараа шаталгүй үлдсэн гэгддэг, аравнай шид нь хадгалагдсан “Хүслийн мод” баганыг сүсэгтэн олон өнөөг хүртэл шүтэн биширч байна.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Өглөөний залбирал 09:00–10:00 цагт болдог — энэ цагт ирвэл лам нарын уншлага, цэнхэр утааны тайван орчинг мэдрэнэ
Хийдийн хашааны дотор эргэж байх хүрд, хаалтай сүмүүдийг нарийн судлаарай
Мигжид Жанрайсэгийн сүмд орохдоо (****) төгрөгийн тасалбар авна
Хийдийн ойролцоох дэлгүүрт буддын шашны зүйл, бэлэг дурсгал олдоно
Гарахдаа буруу (цагийн зүүний эсрэг) эргэхгүй байх — нарийн шашны ёс горим байдаг
Explore More
Similar Destinations
Moderate
Хамрын хийд
location_onДорноговь аймагДорноговь аймгийн Сайшанд хотоос урагш 45 км зайд орших Хамрын хийд нь XIX зууны Монголын соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн 1820 онд байгуулсан шашин, соёл, урлагийн томоохон төв юм. Энэхүү газар нь дэлхийн энергийн төв буюу "Шамбалын орон" хэмээн алдаршсан бөгөөд жилд олон мянган жуулчин, сүсэгтэн олны зорин очдог ариун дагшин газар билээ.
Explore arrow_forward
Moderate
Төвхөн хийд
location_onАрхангай аймагӨвөрхангай болон Архангай аймгийн зааг дээр, Хангайн нурууны Шивээт Улаан хэмээх сүрлэг уулын оройд орших Төвхөн хийд нь Монголын шашин, соёл, урлагийн сод бүтээлч, Анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын байгуулсан түүхэн дурсгалт газар юм.
Explore arrow_forward
Easy
Аръяабалын сүм (бясалгалын төв)
location_onУлаанбаатар хот Налайх дүүрэгТөв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын үзэсгэлэнт нэгэн хадны энгэрт байрлах Аръяабал (Аръяабалын бясалгалын төв) нь сүсэг бишрэл, байгалийн гоо үзэсгэлэн хосолсон гайхалтай газар юм.
Explore arrow_forwardReady to Visit Гандантэгчэнлин хийд?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.