Choijin Lama Temple Museum
zoom_in Click image to enlarge
Choijin Lama Temple Museum is a unique religious and cultural complex located in central Ulaanbaatar. It was built between 1904 and 1908 in honor of Luvsanhayav, the younger brother of Mongolia’s last theocratic ruler, the 8th Bogd Jebtsundamba. He served as the state oracle (Chojin Lama), responsible for performing powerful ritual ceremonies to protect the state. Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын төрсөн дүү, төрийн сахиус Чойжин лам Лувсанхайдавт зориулан баригдсан, догшин сахиус тахих зан үйлийн төв болон уран барилга, дүрслэх урлагийн хосгүй гайхамшигт цогцолбор юм.
Музейн цогцолбор нь таван гол танхимаас бүрдэх бөгөөд үүнд Богд хаан сар бүр ирж чойжин буулган төр шашны хэргийг асуудаг байсан, догшин бурхдын баримал бүхий Занхан сүм, Бурхан багшийн гурван цагийн дүр болон 16 Найдан шавийн цаасан шуумалтай Зуугийн сүм, Чойжин ламын зөвхөн өөрөө орж бясалгал хийдэг байсан нууц тарнийн Ядам сүм багтдаг. Мөн Анхдугаар Богд Г.Занабазарт зориулсан Энх амгалангийн сүмд түүний өөрийнх нь соёмбо бүтээлүүд, Энэтхэг, Япон, Түвд хийцийн ховор нандин бурхдын баримал, хүний 16 зан чанарыг харуулсан Найдан нарын дүрслэл байдаг. 1939 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан уг сүмийн чанх ард 1951 онд Засгийн газрын ордныг барьсан бөгөөд ордны орой дээрх Төрийн далбаа, Гол сүмийн алтан ганжиртай нэг шугаманд давхцан байрладаг нь Чойжин сахиуснууд Монгол төрийг сахин хамгаалж буйг бэлгэддэг байна.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Цагийн хуваарь: 09:00–18:00 (Даваа гаригт амарна)
Хот төвд байдаг тул хэд хэдэн газартай хослуулахад хялбар
Тасалбарын үнэ: Гадаадын жуулчин **** төг
Хөтөч авах: Үзмэрүүдийг тайлбаргүйгээр ач холбогдлыг бүрэн мэдэхэд хэцүү
Богд хааны ордонтой хамт хагас өдрийн УБ хотын соёлын аяллыг бүтээж болно
Explore More
Similar Destinations
Easy
Danzanravjaa Museum
location_onДорноговь аймагLocated in Sainshand, the capital of Dornogovi Province, the Danzanravjaa Museum is one of the world’s rare private museums dedicated to preserving the life, works, and historical legacy of Dulduityn Danzanravjaa (1803–1856), the renowned Noyon Khutagt of the Gobi and one of Mongolia’s greatest spiritual leaders, poets, and enlighteners. Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах Данзанравжаагийн нэрэмжит музей нь Говийн догшин Ноён хутагт, соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн (1803–1856) амьдрал, уран бүтээл, түүхэн өвийг хадгалан хамгаалж буй дэлхийд ховорхон хувийн музейн нэг юм.
Explore arrow_forward
Easy
Khentii Provincial Museum
location_onХэнтий аймагLocated in Chinggis City, the administrative center of Khentii Province, the “Khans and Nobles Museum” is one of Mongolia’s largest and most modern provincial museums. It was established with the aim of promoting the history and cultural heritage of Chinggis Khaan’s birthplace to both domestic and international audiences. Хэнтий аймгийн төв Чингис хотод байрлах "Хаад, язгууртны" музей нь Монгол Улсын орон нутгийн хамгийн том, орчин үеийн шийдэл бүхий музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт түүний түүх, өв соёлыг дэлхий дахинд сурталчлах зорилготой байгуулагдсан.
Explore arrow_forward
Easy
Chinggis Khaan National Museum
location_onУлаанбаатар хотLocated in the central part of Ulaanbaatar, the Chinggis Khaan National Museum is one of the largest museums in Asia dedicated to Mongolian statehood, history, culture, and heritage. The museum presents a comprehensive historical narrative of Mongolia’s royal lineage, spanning from the Hunnu Empire, the earliest nomadic state, to the early 20th century. Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах "Чингис хаан" үндэсний музей нь Монголын төрт ёсны түүх, соёл, өв уламжлалыг харуулсан Ази тивийн томоохон музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Монголын анхны төр улс болох Хүннү гүрнээс эхлээд XX зууны эхэн үе хүртэлх хаадын түүхийг цогцоор нь харуулдаг.
Explore arrow_forwardReady to Visit Choijin Lama Temple Museum?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.