Чингис хаан үндэсний музей
zoom_in Click image to enlarge
Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах "Чингис хаан" үндэсний музей нь Монголын төрт ёсны түүх, соёл, өв уламжлалыг харуулсан Ази тивийн томоохон музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Монголын анхны төр улс болох Хүннү гүрнээс эхлээд XX зууны эхэн үе хүртэлх хаадын түүхийг цогцоор нь харуулдаг.
Чингис хаан үндэсний музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2022 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус музей нь Хүннү гүрнээс Богд Хаант Монгол Улс хүртэлх төрийн түүхийг харуулсан музей юм. Музей нь нийт 13.000 үзмэртэй. Байнгын болон түр үзэсгэлэнгийн 8, хүндэтгэлийн 2 танхимтай.
Тус
музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун
шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны
үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг
харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR,
VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал,
дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэн үзүүлж байна.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Музейн дотор талд зарим хэсэгт зураг авахыг хориглосон эсвэл тусгай төлбөртэй байж болдог тул дотоод журмыг урьдчилан шалгах хэрэгтэй. Харин музейн гадна тал болон дээвэр дээрх ажиглалтын талбайгаас хотын төвийг харуулсан зураг авахад маш тохиромжтой.
Цаг төлөвлөлт: Музей маш том (9 давхар) тул бүх үзмэрийг анхааралтай үзэхэд хамгийн багадаа 3-4 цаг шаардагдана. Хөтөч (audio guide) ашиглах нь түүхийн мэдээллийг илүү гүнзгий авах боломжийг олгоно.
Ойр орчим: Музей Улаанбаатар хотын яг төвд байрладаг тул үзэж дуусаад Сүхбаатарын талбай, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан зэрэг газруудаар алхаж очих боломжтой.
Explore More
Similar Destinations
Easy
Данзанравжаа судлалын музей
location_onДорноговь аймагДорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах Данзанравжаагийн нэрэмжит музей нь Говийн догшин Ноён хутагт, соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн (1803–1856) амьдрал, уран бүтээл, түүхэн өвийг хадгалан хамгаалж буй дэлхийд ховорхон хувийн музейн нэг юм.
Explore arrow_forward
Easy
Хэнтий аймгийн музей
location_onХэнтий аймагХэнтий аймгийн төв Чингис хотод байрлах "Хаад, язгууртны" музей нь Монгол Улсын орон нутгийн хамгийн том, орчин үеийн шийдэл бүхий музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт түүний түүх, өв соёлыг дэлхий дахинд сурталчлах зорилготой байгуулагдсан.
Explore arrow_forward
Easy
Говийн байгаль, түүхийн музей
location_onӨмнөговьӨмнөговь аймгийн Байгалийн түүхийн музей нь тус бүс нутгийн байгаль, газар зүй, түүх соёлын ховор нандин олдворуудыг хадгалан хамгаалж, олон нийтэд таниулдаг гол төв юм.
Explore arrow_forwardReady to Visit Чингис хаан үндэсний музей?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.