Төвхөн хийд
Temples & Monasteries

Төвхөн хийд

location_on Архангай аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Өвөрхангай болон Архангай аймгийн зааг дээр, Хангайн нурууны Шивээт Улаан хэмээх сүрлэг уулын оройд орших Төвхөн хийд нь Монголын шашин, соёл, урлагийн сод бүтээлч, Анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын байгуулсан түүхэн дурсгалт газар юм.

wb_sunny Best Time June to August
hiking Difficulty Moderate

Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог.

Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна.

Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм.  Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь  сэргээн босгосон юм.


    АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

      • Алхалт: Машины зогсоолоос хийд хүртэл 3-4 км орчим уулын өөд алхаж гардаг. Замдаа мориор явах боломжтой ч явган алхаж байгалийн сайхныг мэдрэх нь илүү таатай.

      • Гэрэл зураг: Хийдийн барилгуудыг арын хад асгатай нь хамт багтааж авах, эсвэл хийдийн дээд хадан дээрээс алс руу харуулж зураг авахад маш сүрлэг гардаг.

      • Бэлтгэл: Өндөр уулын бүс тул зун ч гэсэн сэрүүвтэр байдаг. Тиймээс алхахад тохиромжтой гутал, дулаан хувцас, ус авч явахыг зөвлөж байна.

      • Ёс заншил: Хийд нь одоо ч үйл ажиллагаа явуулдаг ариун газар тул чимээ шуугиан багатай байж, шашны зан үйлийг хүндэтгээрэй.


    Explore More

    Similar Destinations

    Khamar Monastery Moderate

    Khamar Monastery

    location_onДорноговь аймаг

    Khamar Monastery is located approximately 45 kilometers south of Sainshand, the capital of Dornogovi Province. It is one of the most significant religious, cultural, and artistic centers of 19th-century Mongolia, founded in 1820 by Dulduityn Danzanravjaa, the Fifth Noyon Khutagt of the Gobi and a great Mongolian enlightener, poet, and cultural figure. Дорноговь аймгийн Сайшанд хотоос урагш 45 км зайд орших Хамрын хийд нь XIX зууны Монголын соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн 1820 онд байгуулсан шашин, соёл, урлагийн томоохон төв юм. Энэхүү газар нь дэлхийн энергийн төв буюу "Шамбалын орон" хэмээн алдаршсан бөгөөд жилд олон мянган жуулчин, сүсэгтэн олны зорин очдог ариун дагшин газар билээ.

    Explore arrow_forward
    Аръяабалын сүм (бясалгалын төв) Easy

    Аръяабалын сүм (бясалгалын төв)

    location_onУлаанбаатар хот Налайх дүүрэг

    Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын үзэсгэлэнт нэгэн хадны энгэрт байрлах Аръяабал (Аръяабалын бясалгалын төв) нь сүсэг бишрэл, байгалийн гоо үзэсгэлэн хосолсон гайхалтай газар юм.

    Explore arrow_forward
    Онгийн хийд Challenging

    Онгийн хийд

    location_onДундговь

    Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт, Онги голын эрэгт орших Онгийн хийд нь 18-р зуунд байгуулагдсан говийн бүс дэх шашин соёлын томоохон төв байсан бөгөөд өдгөө түүхэн барилгын туурь болон сэргээн засварласан дуганыг үзэх боломжтой аяллын чухал цэг юм.

    Explore arrow_forward

    Ready to Visit Төвхөн хийд?

    Our experts will craft the perfect itinerary tailored to you.