Эрдэнэ Зуу хийд
zoom_in Click image to enlarge
Эрдэнэ Зуу хийд нь 1586 онд Абтай сайн хааны санаачилгаар байгуулагдсан, Монгол дахь хамгийн эртний буддын шашны томоохон төв бөгөөд 108 суварга бүхий хэрмээр хүрээлэгдсэн түүх, соёлын хосгүй дурсгал юм.
Эрдэнэ Зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурхны шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Автай сайн хаан 1586 онд III Далай ламтай биечлэн уулзаж, Бурханы шашныг Халхад дэлгэрүүлэхээр тохироод Эрдэнэ Зуу хийдийг байгуулах ажлаа эхлүүлжээ. Хархорум хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад хийдийг босгосон түүхтэй.
Гадуураа 108 суварга бүхий 400х400 метрийн хэмжээтэй, дөрвөн талдаа асар хаалгатай хэрмэн дотор байдаг монголын анхны буддын энэ хийд 1792 онд 62 сүм, 500-аад барилга, 10 мянган ламтай байснаас өдгөө 18 сүм дуган үлджээ.
Эрдэнэ Зуугийн сүм дуганууд XVII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн алдарт сайхан бүтээлүүд болох уран зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар иржээ.
Аялагчдад хэрэгтэй мэдээлэл
Байршил: Өвөрхангай аймаг, Хархорин сум
Ажлын цаг: Даваа–Баасан 09:00–18:00 (Бямба, Ням — хаалттай)
Үнэлгээ: 4.5 / 5
ЮНЕСКО: 2004 оноос Дэлхийн өвийн жагсаалтад
Жилийн жуулчин: 20,000+ гадаад, дотоодын зочид
Зөвлөмж: Өглөө 09:00 цагаас өмнө очвол ламын тарнийн дуунаар угтуулна
Explore More
Similar Destinations
Moderate
Хамрын хийд
location_onДорноговь аймагДорноговь аймгийн Сайшанд хотоос урагш 45 км зайд орших Хамрын хийд нь XIX зууны Монголын соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн 1820 онд байгуулсан шашин, соёл, урлагийн томоохон төв юм. Энэхүү газар нь дэлхийн энергийн төв буюу "Шамбалын орон" хэмээн алдаршсан бөгөөд жилд олон мянган жуулчин, сүсэгтэн олны зорин очдог ариун дагшин газар билээ.
Explore arrow_forward
Moderate
Төвхөн хийд
location_onАрхангай аймагӨвөрхангай болон Архангай аймгийн зааг дээр, Хангайн нурууны Шивээт Улаан хэмээх сүрлэг уулын оройд орших Төвхөн хийд нь Монголын шашин, соёл, урлагийн сод бүтээлч, Анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын байгуулсан түүхэн дурсгалт газар юм.
Explore arrow_forward
Easy
Аръяабалын сүм (бясалгалын төв)
location_onУлаанбаатар хот Налайх дүүрэгТөв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын үзэсгэлэнт нэгэн хадны энгэрт байрлах Аръяабал (Аръяабалын бясалгалын төв) нь сүсэг бишрэл, байгалийн гоо үзэсгэлэн хосолсон гайхалтай газар юм.
Explore arrow_forwardReady to Visit Эрдэнэ Зуу хийд?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.