Богд хааны ордон музей
Museums

Богд хааны ордон музей

location_on Ulaanbaatar hiking Easy

zoom_in Click image to enlarge

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын өвөл амьдарч, төр шашны хэрэг хөтлөн явуулж байсан "Ногоон ордон" бөгөөд 1893-1903 оны хооронд баригдсан зуны долоон сүм, европ загварын өвлийн ордноос бүрдэх түүх, соёлын хосгүй үнэт цогцолбор юм.

wb_sunny Best Time May to October
hiking Difficulty Easy



Богд хааны ордон музей нь 1639-1924 оны хооронд Монголд заларсан найман Богдын хамгийн сүүлчийнх болох, 1911 онд Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөн VIII Богд Жавзандамба хутагтын өвлийн ордон, сүм хийдийн 1893-1903 онд баригдсан түүхэн цогцолбор юм. Уг хийд нь муу ёрын сүнснүүдээс хамгаалах бэлгэдэлтэй Луу, Сүмбэр уулт Янпай хана, зөвхөн хаан хатан, язгууртнууд зорчдог Асарт хаалга, төрийн туг мандуулдаг Чийган багана, түүнчлэн нэг ч хадаас хэрэглэлгүй 108 төрлийн оньсоор угсарч хаанд зориулан бүтээсэн Амгалан-Энхийн хаалга зэрэг архитектурын хосгүй шийдэл бүхий байгууламжуудаас бүрдэнэ.

Хийдийн сүм дугануудад түүх, шашны нэн ховор соёлын өв хадгалагддаг бөгөөд Махранзын сүм дэх цаасан шуумлаар хийсэн дөрвөн их хааны аварга дүр, Торгон болон Урлагийн сүмийн ховор зээгт наамал, танка зурагнууд, Найдан сүмийн барын сүүл, хөгжмийн зэмсэг, мөн Бурханы болон Лаврин сүм дэх Анхдугаар Богд Г.Занабазарын урласан, хүний сэтгэлийн нарийн хувирал, амгалан дүрийг илэрхийлсэн "21 Дарь Эх"-ийн барималууд тэргүүтэй дурсгалууд энд бий. 

 

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Зочилсон хугацаа: 10:00–17:00 (Даваа гаригт амарна)

  • Тасалбарын үнэ: Монгол иргэн ***** төг, Гадаадын жуулчин ***** төг

  • Фото зургийн төлбөр тусад нь авдаг — орохоосоо өмнө асуугаарай

  • Гандан хийд, Чойжин ламын сүмтэй нэг өдрийн аяллаар хослуулж болно

  • Монгол хэлний тайлбарлагчтай очвол хамгийн их мэдлэг авна

Explore More

Similar Destinations

Данзанравжаа судлалын музей Easy

Данзанравжаа судлалын музей

location_onДорноговь аймаг

Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах Данзанравжаагийн нэрэмжит музей нь Говийн догшин Ноён хутагт, соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн (1803–1856) амьдрал, уран бүтээл, түүхэн өвийг хадгалан хамгаалж буй дэлхийд ховорхон хувийн музейн нэг юм.

Explore arrow_forward
Хэнтий аймгийн музей Easy

Хэнтий аймгийн музей

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн төв Чингис хотод байрлах "Хаад, язгууртны" музей нь Монгол Улсын орон нутгийн хамгийн том, орчин үеийн шийдэл бүхий музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт түүний түүх, өв соёлыг дэлхий дахинд сурталчлах зорилготой байгуулагдсан.

Explore arrow_forward
Чингис хаан үндэсний музей Easy

Чингис хаан үндэсний музей

location_onУлаанбаатар хот

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах "Чингис хаан" үндэсний музей нь Монголын төрт ёсны түүх, соёл, өв уламжлалыг харуулсан Ази тивийн томоохон музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Монголын анхны төр улс болох Хүннү гүрнээс эхлээд XX зууны эхэн үе хүртэлх хаадын түүхийг цогцоор нь харуулдаг.

Explore arrow_forward

Ready to Visit Богд хааны ордон музей?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.