Чойжин ламын сүм музей
Museums

Чойжин ламын сүм музей

location_on Ulaanbaatar hiking Easy

zoom_in Click image to enlarge

Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын төрсөн дүү, төрийн сахиус Чойжин лам Лувсанхайдавт зориулан баригдсан, догшин сахиус тахих зан үйлийн төв болон уран барилга, дүрслэх урлагийн хосгүй гайхамшигт цогцолбор юм.

wb_sunny Best Time May to October
hiking Difficulty Easy



Чойжин ламын сүм музей буюу "Өршөөлийг хөгжүүлэгч сүм" нь VIII Богд хааны төрсөн дүү, Төрийн их чойжин Лувсанхайдавт (1872-1918) зориулан 1908 онд баригдсан улааны шашны хийд юм. Тус хийдэд 1936 он хүртэл хурал ном хурж байгаад 1938 онд хаагдсан бөгөөд 1942 оноос шашны музей болон өөрчлөгдөж, 1960 он хүртэл зөвхөн тусгай төлөөлөгчдөд үйлчилдэг хаалттай газар байжээ.

Тус музей нь соёлын хосгүй үнэт, дахин давтагдашгүй бүтээлүүдийг хадгалж үлдсэнээрээ онцлог бөгөөд үүний дотор Хүрээний алдарт урлаач Пунцаг-Осорын бүтээсэн, 7 мянган улаан шүр орсон, 30 кг жинтэй Жамсран бурхны цамын баг, зааны ясан чимэглэлтэй Гомбо бурхны өмсгөл, 18 настай эмэгтэйн шилбэний ясаар хийсэн ганлин бүрээ, там болон диваажингийн орны дүрслэлүүд хадгалагдаж байна. 

Музейн цогцолбор нь таван гол танхимаас бүрдэх бөгөөд үүнд Богд хаан сар бүр ирж чойжин буулган төр шашны хэргийг асуудаг байсан, догшин бурхдын баримал бүхий Занхан сүм, Бурхан багшийн гурван цагийн дүр болон 16 Найдан шавийн цаасан шуумалтай Зуугийн сүм, Чойжин ламын зөвхөн өөрөө орж бясалгал хийдэг байсан нууц тарнийн Ядам сүм багтдаг. Мөн Анхдугаар Богд Г.Занабазарт зориулсан Энх амгалангийн сүмд түүний өөрийнх нь соёмбо бүтээлүүд, Энэтхэг, Япон, Түвд хийцийн ховор нандин бурхдын баримал, хүний 16 зан чанарыг харуулсан Найдан нарын дүрслэл байдаг. 1939 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан уг сүмийн чанх ард 1951 онд Засгийн газрын ордныг барьсан бөгөөд ордны орой дээрх Төрийн далбаа, Гол сүмийн алтан ганжиртай нэг шугаманд давхцан байрладаг нь Чойжин сахиуснууд Монгол төрийг сахин хамгаалж буйг бэлгэддэг байна.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Цагийн хуваарь: 09:00–18:00 (Даваа гаригт амарна)

  • Хот төвд байдаг тул хэд хэдэн газартай хослуулахад хялбар

  • Тасалбарын үнэ: Гадаадын жуулчин **** төг

  • Хөтөч авах: Үзмэрүүдийг тайлбаргүйгээр ач холбогдлыг бүрэн мэдэхэд хэцүү

  • Богд хааны ордонтой хамт хагас өдрийн УБ хотын соёлын аяллыг бүтээж болно

Explore More

Similar Destinations

Данзанравжаа судлалын музей Easy

Данзанравжаа судлалын музей

location_onДорноговь аймаг

Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах Данзанравжаагийн нэрэмжит музей нь Говийн догшин Ноён хутагт, соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн (1803–1856) амьдрал, уран бүтээл, түүхэн өвийг хадгалан хамгаалж буй дэлхийд ховорхон хувийн музейн нэг юм.

Explore arrow_forward
Хэнтий аймгийн музей Easy

Хэнтий аймгийн музей

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн төв Чингис хотод байрлах "Хаад, язгууртны" музей нь Монгол Улсын орон нутгийн хамгийн том, орчин үеийн шийдэл бүхий музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт түүний түүх, өв соёлыг дэлхий дахинд сурталчлах зорилготой байгуулагдсан.

Explore arrow_forward
Чингис хаан үндэсний музей Easy

Чингис хаан үндэсний музей

location_onУлаанбаатар хот

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах "Чингис хаан" үндэсний музей нь Монголын төрт ёсны түүх, соёл, өв уламжлалыг харуулсан Ази тивийн томоохон музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Монголын анхны төр улс болох Хүннү гүрнээс эхлээд XX зууны эхэн үе хүртэлх хаадын түүхийг цогцоор нь харуулдаг.

Explore arrow_forward

Ready to Visit Чойжин ламын сүм музей?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.