Цонжин болдог (Чингис хааны морьт хөшөө)
Tourist Complexes

Цонжин болдог (Чингис хааны морьт хөшөө)

location_on Төв аймаг hiking Easy

zoom_in Click image to enlarge

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Туул голын хөвөөнд орших Цонжин болдог нь Монголын түүхэн бахархал, орчин үеийн аялал жуулчлалын томоохон цогцолбор газар юм. Энд дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө болох Чингис хааны морьт хөшөө сүндэрлэн байдаг.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Easy

    Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. 

Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан,  хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Хөшөөний толгой дээр гарч Туул голын хөндийг панорама хэлбэрээр авах, мөн хөшөөний урд талаас бүтэн дүр төрхийг нь багтааж авахад өглөөний болон үдээс хойшхи нарны гэрэл хамгийн тохиромжтой.

  • Хувцас хэрэглэл: Та энд ирээд хаад, хатдын хувцас өмсөж зургаа татуулах боломжтой үйлчилгээ байдаг тул дурсгалын зураг авахад тохиромжтой.

  • Ойр орчим: Цонжин болдогоос цааш 20-30 км яваад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, "Арияабал" бясалгалын хийд, Мэлхий хад зэрэг үзэсгэлэнт газруудаар аяллаа үргэлжлүүлэх боломжтой.

Explore More

Similar Destinations

Тэнгэрийн андгай цогцолбор Moderate

Тэнгэрийн андгай цогцолбор

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Батноров сумын нутагт, Хүүхэд овооны дэнж дээр орших "Тэнгэрийн андгай" цогцолбор нь Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн түүхэн түүхийг мөнхжүүлсэн, орчин үеийн архитектурын содон шийдэл бүхий соёл, аялал жуулчлалын томоохон байгууламж юм.

Explore arrow_forward
Монгол хатдын өргөө цогцолбор Moderate

Монгол хатдын өргөө цогцолбор

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт, Онон голын хөндийд сүндерлэх "Монгол хатдын өргөө" цогцолбор нь Монголын түүхэн дэх суут хатдын алдар гавьяаг мөнхжүүлэх, тэдний төрт ёсонд гүйцэтгэсэн үүргийг сурталчлах зорилготой соёл, аялал жуулчлалын өвөрмөц байгууламж юм.

Explore arrow_forward
Их хуралдай цогцолбор Moderate

Их хуралдай цогцолбор

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, Онон голын хөвөөнд байрлах "Их Хуралдай" ордон цогцолбор нь Монголын төрт ёсны түүх, соёл, уламжлалыг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулсан түүхэн аялал жуулчлалын томоохон төв юм.

Explore arrow_forward

Ready to Visit Цонжин болдог (Чингис хааны морьт хөшөө)?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.