Рашаан хад
zoom_in Click image to enlarge
Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт, Биндэр уулын зүүн суганд орших Рашаан хад нь хүн төрөлхтний түүхийн олон мянган жилийн ул мөрийг нэг дор хадгалан үлдсэн "Байгалийн түүхийн музей" юм. Энэхүү газар нь чулуун зэвсгийн үеэс эхлээд дундад зууныг хүртэлх бүх цаг үеийн бичээс, зургийг агуулж байдгаараа дэлхийд ховор дурсгалд тооцогддог.
Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр уулын зүүн урд байрлана.
Рашаан хадны суурин нь палеолитын дээд шатны эхнээс мезолит, неолитын үе хүртэлх олон соёлт давхарга бүхий томоохон суурин юм. Дээд палеолитын үеэс эхлэн дундад эртний үе хүртэлх олон мянган эд өлгийн зүйл малтлагаар илэрсэн байдаг. 2011-2014 онд хийсэн малтлага судалгааны дүнд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон байна. Тухайн жилүүдэд хийсэн малтлага судалгааны дүнд 7800 орчим чулуун зэвсгийн дурсгал илрүүлэн олсон.
Чулуун зэвсгийн дурсгалаас гадна Рашаан хадны цохио хаднаа палеолитын үеэс дундад эртний үе хүртлэх хугацаанд холбогдох хадны зураг, тамга тэмдэг, олон хэвийн бичээс сийлээстэй байхаас гадна энгэр, ээвэр газраар булш, тахилгын байгууламж зэрэг археологийн дурсгал нэн элбэг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Хадан дээрх тамга, бичээсүүдийг ойроос авбал түүхэн ач холбогдол нь илүү тод харагдана. Хад өөрөө нарсан ой бүхий уулын бэлд байдаг тул байгалийн үзэмж нь маш үзэсгэлэнтэй.
Түүхэн маршрут: Рашаан хад нь Өглөгчийн хэрэм болон Биндэр овооноос холгүй оршдог тул эдгээр газруудыг нэг дор үзэж аяллаа төлөвлөх нь хамгийн тохиромжтой.
Анхаарах зүйл: Энэ бол дэлхийн хэмжээний ховор дурсгал тул хадан дээрх бичээс, зураг дээр гараараа хүрэх, дээрээс нь давхарлаж юм бичихээс хатуу татгалзаж, соёлтой аялахыг хүсье.
Explore More
Similar Destinations
Moderate
Ikh Burkhant Complex
location_onДорнод аймагThe Ikh Burkhant Complex is located in Khalkhgol Soum of Dornod Province, on the eastern bank of the Khalkh River. It is considered the largest horizontally constructed statue of Maitreya (Megjid Janraisig) Buddha in Mongolia. This monument is recognized as a remarkable cultural, religious, and architectural heritage dating back to the 19th century. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.
Explore arrow_forward
Moderate
Deluun Boldog
location_onХэнтий аймагLocated in Dadal Soum of Khentii Province, at the confluence of the Onon and Balj Rivers, Deluun Boldog is revered as the birthplace of Genghis Khan, the founder of the Great Mongol Empire and one of the greatest conquerors in world history. This sacred site holds immense cultural and historical significance, serving as a place of pride and spiritual importance for the Mongolian people as well as a destination for history enthusiasts from around the world. Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.
Explore arrow_forward
Moderate
Чингис хааны гэрэлт хөшөө
location_onХэнтий аймагХэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.
Explore arrow_forwardReady to Visit Рашаан хад?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.