Яргуйн хавцал
Historical Sites

Яргуйн хавцал

location_on Хэнтий аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, Онон голын сав газарт орших Яргуйн хавцал нь байгалийн маш өвөрмөц тогтоцтой, түүхэн дурсгалт газруудаар баялаг бүс нутаг юм. Энэхүү хавцал нь Хэнтийн нурууны зүүн өмнөд салбар уулсын дунд, битүү ой мод болон сүрлэг хад асга хосолсон газарт байрладаг.

wb_sunny Best Time June to September
hiking Difficulty Moderate

Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс 7 км зайтай орших Яргуй хавцал хэмээх байгалийн үзэсгэлэнт энэхүү газар нь Шалз, Дэлгэр нуга, Жаргалант, Дэлгэрхаан, Хулант уул, Бор булаг зэрэг олон тахилгат хайрхнуудыг харж, Онон голыг тольдох боломжтой өндөрлөг хавцал юм. Хавцлаас өглөөний мандах нар, оройн шингэх нар үзэсгэлэнтэй харагддаг. Орон нутгийн тусгай хамгаалалттай үзэсгэлэнт газар юм.

Хавцлын хаднууд дээр эртний нүүдэлчдийн тамга тэмдэг, ан амьтны зураг, Монгол, Төвөд бичгийн тарни сийлэгдсэн байдаг нь эл газрыг эртнээс ариун дагшинд тооцож ирснийг гэрчилнэ. Наранд ээвэр дулаан бичил уур амьсгалтай, сүрлэг хадан цохио, нарсан ой, мушгиран урсах Онон голоор хүрээлэгдсэн энэ бүс нутаг нь ургамал, амьтны аймгаар баялаг, амар амгалан байгалийн үзэсгэлэнт газар юм.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Хавцлын амсраас Онон голын хөндийг алсаас харуулж авах нь хамгийн үзэсгэлэнтэй кадр болдог. Мөн хадан дээрх эртний тамга, бичээсүүдийг ойроос буулгаж түүхэн ач холбогдлыг нь харуулж болно.

  • Түүхэн маршрут: Биндэр сумын нутгаар аялахдаа Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Биндэр овоо болон Яргуй хавцлыг нэгтгэсэн "Хаадын мөрөөр" маршрутаар явах нь хамгийн тохиромжтой.

  • Хэзээ очих вэ: 6-р сараас 9-р сарын хооронд байгаль хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Харин 5-р сарын эхээр очвол хавцлын нэрэнд шингэсэн яргуй цэцэг дэлгэрэхийг харах боломжтой.

  • Анхаарах зүйл: Хэнтийн бүс нутаг нь хачиг ихтэй байдаг тул ойн дундуур алхахдаа хачигнаас хамгаалах тос, тоноглолтой яваарай.

Explore More

Similar Destinations

Ikh Burkhant Complex Moderate

Ikh Burkhant Complex

location_onДорнод аймаг

The Ikh Burkhant Complex is located in Khalkhgol Soum of Dornod Province, on the eastern bank of the Khalkh River. It is considered the largest horizontally constructed statue of Maitreya (Megjid Janraisig) Buddha in Mongolia. This monument is recognized as a remarkable cultural, religious, and architectural heritage dating back to the 19th century. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.

Explore arrow_forward
Deluun Boldog Moderate

Deluun Boldog

location_onХэнтий аймаг

Located in Dadal Soum of Khentii Province, at the confluence of the Onon and Balj Rivers, Deluun Boldog is revered as the birthplace of Genghis Khan, the founder of the Great Mongol Empire and one of the greatest conquerors in world history. This sacred site holds immense cultural and historical significance, serving as a place of pride and spiritual importance for the Mongolian people as well as a destination for history enthusiasts from around the world. Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.

Explore arrow_forward
Чингис хааны гэрэлт хөшөө Moderate

Чингис хааны гэрэлт хөшөө

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.

Explore arrow_forward

Ready to Visit Яргуйн хавцал?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.