Жаргалант хайрхан уул
zoom_in Click image to enlarge
Жаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Ховд аймгийн Жаргалант хайрхан нь Монгол Алтайн нурууны зүүн салбар болох бөгөөд ан амьтан элбэгтэй сүрлэг сайхан уул юм. Жаргалантхайрхан ууланд өндөр уулын тундр, тагийн нуга, өндөр уулын хээр, хуурай хээрийн бүс бүслүүрүүд илэрнэ. Жаргалантхайрханы урд хэсэг болох Хар сайр, Цагаан сайрын эх, Тагийн нуруу орчимд жилийн ихэнх хугацаанд тогтмол идээшлэх уулын ховор туруутны байршилтай малын бэлчээр байнгын давхцан, бэлчээр хомсдох явдал бий.
Дэлхийн хэмжээнд ховордож буй шувуудаас усны нөмрөгбүргэд, идлэг шонхор, өгөөлэй шулганаа бий. Евразийн өндөр уулын болон Евразийн хээр ба цөлийн биомын шувууд түгээмэл. Ховор болон ховордож буй хөхтнөөс аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, монгол тарвага бий. Мөн уулын баруун доод хормойгоор хар сүүлт үзэгдэнэ. Уулын зэрлэг сонгино, алтан гагнуур зэрэг ховор ургамалтай. 2003 онд хийсэн ирвэсний судалгаагаар Жаргалантхайрхан ууланд 20 гаруй цоохор ирвэстэй байж болох тооцоо гарсан байна.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Хөтөч ба Аюулгүй байдал: Сүрлэг өндөр хад асга, хавцал ихтэй тул уулын авиралт хийхдээ заавал нутгийн хөтөч эсвэл мэргэжлийн багтай хамт явах, уулын тусгай гутал, хэрэглэлээ бэлдэх хэрэгтэй.
Амьтдыг ажиглах: Дэлхийд ховордсон цоохор ирвэс, янгир, аргалийн нутаг тул дуран, мэргэжлийн камер авч явбал тохиромжтой. Гэхдээ зэрлэг амьтдыг үргээхгүй байх, байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхад анхаараарай.
Цаг агаар: Хангайн өндөр уул тул цаг агаар маш хувьсамтгай. Зуны дунд сард ч гэнэт шуурах, хүйтрэх эрсдэлтэй тул дулаан хувцас, борооны цув зайлшгүй шаардлагатай.
Explore More
Similar Destinations
Moderate
Хар ямаат
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагХар ямаат нь Монгол орны дорнод хэсэгт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын зүүн өмнөд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын баруун хойд нутгийн хилийн заагт оршино.
Explore arrow_forward
Moderate
Ачит нуур
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагМонгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг.
Explore arrow_forward
Moderate
Дэвэлийн арал
location_onБаян-Өлгий аймаг Explore arrow_forwardReady to Visit Жаргалант хайрхан уул?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.