Ачит нуур
Natural Landscapes

Ачит нуур

location_on Баян-Өлгий аймаг, Увс аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг.

hiking Difficulty Moderate

   Нуурын талбай нь 311 хавтгай дөрвөлжин километр бөгөөд далайн төвшнөөс дээш 1464 метрт оршино. Урт нь 30 километр, өргөн нь 16 километр хүрнэ. Ачит нуур 10500 хавтгай дөрвөлжин километр талбайгаас усжина. Нуурын гүн дунджаар 5 метр. Ачит нуурын эргээс нилээд зайтай хэд хэдэн дэнж байх агаад усны татралтын дараах шинж тэмдэг үлдсэн байдаг учраас цагтаа энэ нуур маш том талбай хамарсан нуур байсныг гэрчилдэг. 

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Шумуул, шавьжны хамгаалалт: Нуурын эрэг дагуу, ялангуяа зуны улиралд шуугих шумуул, дэлэнч ихтэй тул шавьж үргээгч цацлага, тос заавал авч явах хэрэгтэй.

  • Шувуу ажиглалт: Нүүдлийн ховор шувуудын цуглах цэг тул шувуу сонирхогчид дуран, зургийн аппаратаа базааж очиход маш тохиромжтой.

  • Зам харгуй: Нуурын эргэн тойронд намгархаг, элсэрхэг газар их тул туулах чадвар сайтай (4х4) автомашинтай аялах нь аюулгүй.

Ready to Visit Ачит нуур?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.