Тоньюкукын хөшөө
Historical Sites

Тоньюкукын хөшөө

location_on Central Mongolia hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Тоньюкукын гэрэлт хөшөө нь Түрэгийн хоёрдугаар хаант улсын мэргэн сайд Тоньюкукт зориулан VIII зууны эхээр босгосон, тус улсын гадаад харилцаа, дайн тулаан болон тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эртний Түрэг бичгээр (руни) дэлгэрэнгүй өгүүлсэн түүх соёлын нандин дурсгал юм.

wb_sunny Best Time June to August
hiking Difficulty Moderate


Түрэгийн хаант улсын гурван хааны мэргэн зөвлөх, цэргийн гарамгай удирдагч Тоньюкукт (646-732) зориулсан тахилын онгон, гэрэлт хөшөөний цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршдог. Уг цогцолбор нь хөх тоосгон хана, вааран дээвэртэй барилгын нуранги, 9 ширхэг хүн чулуу болон зүүн зүгт цувуулан байрлуулсан 400 орчим цагаан чулуунаас бүрдэнэ.

Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа (Билгэ хааны үед) өөрөө удирдан бичүүлсэн 8 талт, 62 мөр бүхий 2 ширхэг гэрэлт хөшөө байдаг. Бичээст дараах гол үйл явдлуудыг өгүүлжээ:

  • Улс төр, тусгаар тогтнол: Түрэг түмэн Нанхиад (Тан улс)-ын дарлалаас хэрхэн гарч, Элтерес хааныг өргөмжлөн төр улсаа дахин байгуулсан түүх.

  • Аян дайн, ялалтууд: Тоньюкукын цэргийн ухаанаар Огуз, Киргис, Түргэш аймаг болон Согд нарыг байлдан дагуулж, Шандун, Төмөр хаалга хүртэл довтолж байсан цэргийн түүхэн үйл явдлууд.

  • Түүхэн сургамж: Дайсанд автахгүй байхын тулд нэгдмэл, хаантай байхын чухлыг сануулж, "Зөөлнийг нугалахад, нимгэнийг урахад хялбар" хэмээн улс аймаг буурай байхдаа эзлэгдэх аюултайг сургасан.


Аялагчдад хэрэгтэй мэдээлэл

  • Байршил: Төв аймаг, Эрдэнэ сум, Баянцогт уул

  • Улаанбаатараас: 66 км зүүн урагш

  • Налайхаас: 20 км зүүн тийш

  • ЮНЕСКО: Орхоны хөндийн өвийн нэг хэсэг

  • Насжилт: 1300 гаруй жилийн түүхтэй

Explore More

Similar Destinations

Ikh Burkhant Complex Moderate

Ikh Burkhant Complex

location_onДорнод аймаг

The Ikh Burkhant Complex is located in Khalkhgol Soum of Dornod Province, on the eastern bank of the Khalkh River. It is considered the largest horizontally constructed statue of Maitreya (Megjid Janraisig) Buddha in Mongolia. This monument is recognized as a remarkable cultural, religious, and architectural heritage dating back to the 19th century. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.

Explore arrow_forward
Deluun Boldog Moderate

Deluun Boldog

location_onХэнтий аймаг

Located in Dadal Soum of Khentii Province, at the confluence of the Onon and Balj Rivers, Deluun Boldog is revered as the birthplace of Genghis Khan, the founder of the Great Mongol Empire and one of the greatest conquerors in world history. This sacred site holds immense cultural and historical significance, serving as a place of pride and spiritual importance for the Mongolian people as well as a destination for history enthusiasts from around the world. Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.

Explore arrow_forward
Чингис хааны гэрэлт хөшөө Moderate

Чингис хааны гэрэлт хөшөө

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.

Explore arrow_forward

Ready to Visit Тоньюкукын хөшөө?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.