Билгэ хаан, Күлтегиний хөшөө /Хөшөө Цайдам/
Historical Sites

Билгэ хаан, Күлтегиний хөшөө /Хөшөө Цайдам/

location_on Архангай аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Билгэ хаан болон Күлтегин жанжны гэрэлт хөшөөнүүд нь VIII зууны үеийн Хөх Түрэгийн хаант улсын түүх, соёл, тусгаар тогтнолын үзэл санааг эртний руни бичгээр хадлан үлдээсэн, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хосгүй үнэт дурсгалууд юм.

wb_sunny Best Time June to August
hiking Difficulty Moderate


Архангай аймгийн Хашаат сумын нутагт, Хархориноос хойш 47 километрт Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө байдаг. 2006 онд Туркийн ТИКА байгууллагын буцалтгүй тусламжаар Хархорин сумаас музей хүртэл 46 км хатуу хучилттай "Билгэ хааны автозам"-ыг барьж өгсөн.

      Энэхүү дурсгал нь 552–745 онд оршин тогтнож байсан Түрэг улсын Билгэ хаан болон түүний дүү жанжин Күлтегин нарт зориулан байгуулсан тахилгын байгууламж юм. Күлтегин бол ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин бөгөөд 731 онд 49 насандаа таалал төгссөн. Билгэ хаан дүүгээ өнгөрөхөд ихэд гашуудан дүүгийнхээ дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгуулж тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 онд байгуулжээ. Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. 

     Тахилын цогцолборын урт нь 67 метр, өргөн нь 29 метр талбай бүхий 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн байжээ. Гэрэлт хөшөөний агуулга нь Түрэг улс төр улсаа хэрхэн байгуулсан, Күлтегин 16 настайгаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, өдөр шөнийг үл хайхран төр улсынхаа төлөө хэрхэн зүтгэж нүцгэнийг хувцастай, ядуусыг баян, өнчнийг өнөр болгосон тухай өгүүлжээ. Хөшөөний ар талд Хятад ханз үсэг бичигдсэн байсан нь тухай үеийн Тан улстай харилцаа эв найртай байсан бөгөөд Күлтегин жанжин нас барсанд гашуудсан эмэгнэлийн захидал ирүүлсэн тул түүнийг хөшөөний ар талд Билгэ хаан сийлүүлсэн гэсэн тайлбар байдаг.

    1997–2007 онд "Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сэргээн засварлах" төслийн хүрээнд Билгэ хаан, Күлтегин жанжны тахилын онгоныг шинжлэн малтахад алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй эд өлгийн үнэт олдвор нээжээ. Хөшөө Цайдам музейд Билгэ хааны онго, тахилга, болон малтлагаас илрүүлсэн хааны эрдэнийн шувуу зуусан дүрс бүхий цул алтан титэм, алтан эдлэл, ээмэг зүүлт, мөнгөн буга зэргийг байрлуулжээ. Музейд байрлах хөшөөнүүд ихэвчлэн толгойгүй байх бөгөөд Түрэгийн дараа оршин тогтнож байсан Уйгурууд хөшөөний толгойг тас цавчиж өөрсдийн эзэрхийлэл тогтсоныг зарлаж байсан гэдэг.

Аялагчдад хэрэгтэй мэдээлэл

  • Байршил: Архангай аймаг, Хашаат сум

  • Хархорин хүртэлх зай: 47 км (хатуу хучилттай зам)

  • Үнэлгээ: 4.5 / 5 

  • ЮНЕСКО: 2004 оноос Орхоны хөндийн өвийн нэг хэсэг

  • Зөвлөмж: Музейд зураг авахыг хязгаарладаг — зөвшөөрөл авах хэрэгтэй

Explore More

Similar Destinations

Их Бурхант цогцолбор Moderate

Их Бурхант цогцолбор

location_onДорнод аймаг

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.

Explore arrow_forward
Дэлүүн болдог Moderate

Дэлүүн болдог

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.

Explore arrow_forward
Чингис хааны гэрэлт хөшөө Moderate

Чингис хааны гэрэлт хөшөө

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.

Explore arrow_forward

Ready to Visit Билгэ хаан, Күлтегиний хөшөө /Хөшөө Цайдам/?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.