arrow_back All Trips

Naadam Festival: A 6-Day Cultural Tour of Ulaanbaatar

map

Day-by-Day Itinerary

Upon your arrival at Chinggis Khaan International Airport, our friendly driver and guide will warmly welcome you to Mongolia.

As the first step of your journey, we will transfer you to your chosen hotel and ensure a comfortable check-in. You can then relax and recover from your flight and prepare for the exciting days ahead.


Таныг "Чингис хаан“ олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд манай найрсаг жолооч, хөтөч нар халуун дотноор угтан авна. Бид аяллын эхлэл болгож таны сонгосон зочид буудал руу явж, тав тухтай байрлах нөхцөлийг бүрдүүлнэ.


Today we begin with a visit to the National Museum of Mongolia, where you will gain deep insight into the country’s rich history, traditions, and cultural heritage. This educational experience offers a fascinating journey through Mongolia’s past.

In the afternoon, you will have free time to explore Ulaanbaatar at your own pace. You may stroll through the city streets, enjoy traditional Mongolian cuisine, or simply relax at your hotel.


Монголын Үндэсний музейгээр зочилж, тус улсын баялаг түүх, ёс заншил, соёлын өв уламжлалын талаар гүн гүнзгий ойлголт авах болно. Энэхүү танин мэдэхүйн аялал нь Монгол орны өвөрмөц түүхийн жимээр аялах гайхалтай боломж юм. Өдрийн төгсгөлд та Улаанбаатар хоттой өөрийн дураар танилцах чөлөөт цагтай. Хотын гудамжаар зугаалж, үндэсний хоол зооглох эсвэл зүгээр л амарч тухлах гээд энэ үдшийг та хүссэнээрээ өнгөрүүлээрэй. Зочид буудалдаа тухлан амарч, маргаашийн шинэ адал явдлуудад бэлдээрэй.

Before the official Naadam celebrations begin, you will experience a vibrant introduction to Mongolia’s cultural heritage.

The day starts with a military parade representing the nation’s proud history. The colorful “Deeltei Mongol” (Mongols in Traditional Dress) Festival showcases the richness of Mongolian costume traditions.

At Sukhbaatar Square, the ceremonial raising of the State Flag officially announces the start of the festival. In the Central Sports Stadium, you will witness the beginning of traditional competitions such as archery and shagai (ankle bone shooting).

In the afternoon, enjoy a folk music and dance performance, highlighting Mongolia’s artistic heritage. You will also visit the horse racing finishing area to observe the excitement of young racehorses. As the sun sets over Ulaanbaatar, the evening performance serves as a beautiful prelude to the official opening ceremony.

Accommodation: Hotel
Meals: Breakfast, Lunch, Dinner

Үндэсний их баяр наадмын өмнөхөн та Монголын соёл урлагийн гайхамшигт тоглолтыг үзэхэд бэлэн болоод байна. Энэ өдөр улс орныхоо бахархалт түүхийг илтгэсэн цэргийн жагсаалаар эхэлнэ. Өнгө алагласан уламжлалт хувцас хэрэглэлээр гоёсон „Дээлтэй Монгол“ наадам тайзнаа амилж, Монголын хувцас загварын баялаг өвийг толилуулна.

Нийслэлийн төв талбайд Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа болж, баяр наадам эхэлснийг албан ёсоор тунхаглана. Төв цэнгэлдэх хүрээлэнд сур харваа болон шагайн харвааны тэмцээнүүд эхэлж, цэц мэргэн, уламжлалт тоглоомын гайхамшгийг харуулна. Наадмын анхны уур амьсгал, өрсөлдөөний уухайг мэдэрч, түүнд уусаарай.

Үдээс хойш Монголын урлагийн авьяас чадварыг илтгэх Үндэсний ардын урлагийн дуу, бүжгийн тоглолтыг үзэж сонирхоно. Өдрийн явцад та хөтөчтэйгөө хамт Наадмын үндсэн өдрүүдийн төлөвлөгөөг гаргах болно. Мөн хурдан морины барианы зурхай руу зочилж, даагануудын төвөргөөн, хурд хүчийг тольдоорой. Сур харваачид болон шагайн харваачид соёлын наадамд улам их өнгө нэмнэ. Улаанбаатар хотод нар жаргах үед та үндэсний ардын урлагийн тоглолтыг таалан соёрхох бөгөөд энэ нь маргааш болох Наадмын албан ёсны нээлтийн өмнөх гайхалтай удиртгал болох юм.

  • Зай / Чиглэл / Хугацаа: Хэрэглэгдэхгүй (Хотын дотор)

  • Байрлах газар: Зочид буудал

  • Хоол: Өглөөний цай, Үдийн хоол, Оройн хоол



Experience the grand highlight of Mongolia’s national festival.

At 09:00 AM, a ceremonial procession begins, featuring the symbolic Nine White Banners, led by mounted guards representing the legacy of Chinggis Khan. The procession moves from Sukhbaatar Square to the Central Stadium.

At 11:00 AM, the official opening ceremony takes place, featuring powerful displays of Mongolia’s traditional sports and cultural pride.

Throughout the day, you will enjoy the “Three Manly Games”:

  • Wrestling
  • Archery
  • Shagai ankle bone shooting

Taste traditional festival foods such as khuushuur, and immerse yourself in the energetic atmosphere of Naadam.

Accommodation: Hotel

Meals: Breakfast, Lunch, Dinner


Үндэсний их баяр наадмын гол өдрийн сүр жавхланг мэдрээрэй. Баяр наадмын үйл ажиллагаа өглөө 09:00 цагт Чингис хааны есөн өрлөгийг бэлгэдсэн есөн хөлт морьт цэргүүд Төрийн Есөн хөлт цагаан тугийг Төв талбайгаас Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах сүрлэг жагсаалаар эхэлнэ. 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд албан ёсны Нээлтийн ажиллагаа эхэлж, Монголын уламжлалт спортын сэтгэл хөдөлгөж, огшоосон агшнуудыг бэлэглэнэ.

Наадмын талбайд саатаж, эрийн гурван наадам болох бөх, сур, шагайн харвааг үзэж сонирхоорой. Баярын эрч хүчтэй уур амьсгалд хуушуур зэрэг үндэсний хоол зооглон, Монгол соёлын баялаг өвөөр аялах гайхалтай өдөр байх болно.

  • Зай / Чиглэл / Хугацаа: Хэрэглэгдэхгүй (Хотын дотор)

  • Байрлах газар: Зочид буудал

  • Хоол: Өглөөний цай, Үдийн хоол, Оройн хоол

Today we travel to Khui Doloon Khudag, located on the western outskirts of Ulaanbaatar, to witness Mongolia’s legendary horse racing festival.

This centuries-old tradition is deeply rooted in Mongolian nomadic culture, where horses play a central role in everyday life. You will experience the excitement of different age-group races and the enthusiasm of local communities gathered for this major celebration.

Your guide will help you choose the most suitable races to watch and ensure the best viewing experience.

Accommodation: Hotel

Meals: Breakfast, Lunch, Dinner


Монгол уламжлалын жинхэнэ мөн чанарыг мэдрэхийн тулд бид Улаанбаатар хотын баруун захад байрлах "Хүй долоон худаг" хурдан морины зурхайг зорино. Монгол соёлд гүн гүнзгий шингэсэн, олон зуун жилийн түүхтэй хурдан морины уралдааныг үзэж, нутгийн ард иргэдийн баяр хөөр, омогшилтой танилцаарай. Монголын өв соёлд дээдлэгдэн шүтэгддэг адуу мал энэ өдрийн гол баатар байж, барианы зурхай руу хурдлан ирнэ.

Янз бүрийн насны морьдын уралдааныг үзэж, сэтгэл хөдөлгөм агшны гэрч болоорой. Тухайн өдрийн уралдааны хуваарь, аль насны морьдын уралдааныг үзэх талаар өөрийн мэдлэгтэй хөтөчтэйгөө зөвлөлдөж, цагаа тохируулах боломжтой. Өнөөдөр та хөдөө талын дэнжид Монгол наадмын морины уралдааны жинхэнэ гайхамшгийг мэдрэх болно.

  • Зай / Чиглэл / Хугацаа: Хэрэглэгдэхгүй (Улаанбаатар - Хүй долоон худаг)

  • Байрлах газар: Зочид буудал

  • Хоол: Өглөөний цай, Үдийн хоол, Оройн хоол

After breakfast, your unforgettable journey through Mongolia comes to an end.

Our driver will transfer you to Chinggis Khaan International Airport for your departure flight.

We hope you leave Mongolia with lasting memories of its breathtaking landscapes, rich culture, and warm hospitality. Until we meet again—safe travels!


Улаанбаатар хотоос хөдөлснөөр Монгол орноор аялсан таны гайхалтай аялал өндөрлөнө. Манай улсыг зорин ирж аялсанд тань талархал илэрхийлж, манай жолооч таныг „Чингис хаан“ олон улсын нисэх онгоцны буудалд тав тухтай хүргэж өгнө.

Та нутаг буцах замдаа Монголын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл, найрсаг зочломтгой зан чанарын тухай нандин дурсамж, мартагдашгүй сэтгэгдлийг өвөрлөн одно гэдэгт итгэлтэй байна. Дахин уулзах хүртэл аян замдаа сайн яваарай, манай орны гайхамшгийг нээж аялсанд баярлалаа.

You May Also Like