Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар
zoom_in Click image to enlarge
Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, хадан тогтоц, ой мод, гол мөрөн хосолсон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатар хоттой хамгийн ойр орших аялал жуулчлалын гол бүс нутаг юм.
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатараас зүүн тийш 50-76 км зайд орших Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Туул голын эх, Заан-Тэрэлж голын сав нутгийг хамарсан хад асга бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт бүс юм.
Далайн түвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул нь энэ нутгийн хамгийн өндөр цэг бөгөөд боржин, цахиурлаг занар зэрэг хурдсаас тогтсон эрсдүү хажуутай уулс, голын хөндийнүүд хосолсон тус газар нь ургамал, амьтны аймгаар нэн баялаг төдийгүй 1960 он хүртэл усан болон утаат болор олборлож байсан түүхтэй. Өдгөө аялал жуулчлалын 100 гаруй бааз, амралтын газрууд үйл ажиллагаа явуулдаг тус бүс нутагт байгаль эхийн бүтээсэн Мэлхий хад, Тэмээн хад, Гурван найзын агуй зэрэг олон өвөрмөц хэлбэртэй хаднууд байдгаас 24 метр өндөр "Мэлхий хад" нь эрт урьд цагт баатар нөхрөөсөө зугталгүй эд хөрөнгөндөө хоргодон амь үрэгдсэн эхнэрийн алт, мөнгөн зоос хадны завсарт хадгалагдан үлдсэн гэх түүхтэй холбоотойгоор "Мөнгөт хад" хэмээн нэрлэгдэж байсан домогтой.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Арияабал хийдийн талбайгаас наран жаргах үеэр хөндийг бүхэлд нь зураглах, эсвэл Мэлхий хадыг ойроос болон алсаас (Зүүн баяны талаас) авах нь хамгийн тохиромжтой.
Хувцас хэрэглэл: Уулархаг бүс тул цаг агаар хурдан өөрчлөгддөг. Нартай байсан ч оройдоо сэрүүсдэг тул дулаан хувцас, уулын гуталтай явахыг зөвлөж байна.
Ойр орчим: Тэрэлж орох замдаа "Гүүний айраг" уух, Цонжин болдог (Чингис хааны морьт хөшөө) болон "XIII зуун" цогцолбороор дайрч аяллаа илүү баялаг болгох боломжтой.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Achit Lake
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагAchit Lake is fed by several rivers and streams, including Tsagaan Nuur River, Khatuugiin Gol, Bukh Mörön, and Uliastai River, which originate from the snowfields and glaciers of the Tsengelkhairkhan and Turgen mountain ranges, major branches of the Mongolian Altai Mountains. The lake releases its excess water through a single outlet known as Usan Khooloi River, which flows into the Khovd River.
Explore arrow_forwardReady to Visit Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.