Үүртийн тохойн хад
zoom_in Click image to enlarge
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт, Орхон голын хөндийд орших Үүртийн тохой нь байгалийн маш өвөрмөц, сүрлэг тогтоц бүхий хад асга, хавцал юм. Энэхүү газар нь Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэгд тооцогддог.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд тааралдах ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэдэг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр. Энд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг.
Анх Хүүртийн тохой гэдэг нэртэй байжээ. Энэ тухай олон янзын домог бий. Улаан гол нь анх цутгалан болж урсах усгүй, зөвхөн хайрга байсан гэх. Цэрэг дайны үед Монголын хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад Улаан голын хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэрэг дунд нэгэн ном эрдэмтэй цэрэг явсан гэх бөгөөд мөнөөх цэрэг “Улааны гол минь улаанаар урс” хэмээн дуу алдан орилжээ. Гэтэл Улаан голын дагуу улаанаараа эргэлдсэн үерийн ус орж ирэн гамин цэргүүдийг аван одсон гэнэ. Тэр үерт үйж үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд ирж хуралдсан учир Хүүртийн тохой гэдэг нэртэй болжээ. Хожим нь олон хүний хүүр оршсон энэ газарт байнга хүн мал эндээд байхаар нь нэрийг нь өөрчилж Үүртийн тохой болгосон хэмээдэг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Хадны ирмэг дээрээс голын эргэлтийг бүтэн харуулж авах нь хамгийн алдартай кадр юм. Нар жаргах үед хавцлын хананууд алтан шаргал өнгөтэй болж, зураг илүү гүнзгий, тод гардаг.
Аюулгүй байдал: Хавцлын ирмэг нь ямар нэгэн хашаа хамгаалалтгүй, маш эгц бөгөөд доошоо 20-30 метр орчим гүн тул зураг авахдаа болон алхахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Ойр орчим: Үүртийн тохойг үзээд цааш Улаан цутгалан хүрхрээ, Төвхөн хийд болон Хужирт рашаан сувилал руу аяллаа үргэлжлүүлэх боломжтой.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Achit Lake
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагAchit Lake is fed by several rivers and streams, including Tsagaan Nuur River, Khatuugiin Gol, Bukh Mörön, and Uliastai River, which originate from the snowfields and glaciers of the Tsengelkhairkhan and Turgen mountain ranges, major branches of the Mongolian Altai Mountains. The lake releases its excess water through a single outlet known as Usan Khooloi River, which flows into the Khovd River.
Explore arrow_forwardReady to Visit Үүртийн тохойн хад?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.