Хоргын тогоо
zoom_in Click image to enlarge
Архангай аймгийн Тариат сумын нутагт орших Хоргын тогоо нь Монгол орны хамгийн залуу бөгөөд үзэсгэлэнтэй унтарсан галт уулсын нэг юм. Энэхүү уул нь Тэрхийн цагаан нуурын зүүн эрэгт сүндерлэх бөгөөд Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолбор газрын гол цөм юм.
Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм.
Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг.
Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Алхалт: Машины зогсоолоос тогооны амсар хүртэл хүрмэн чулуун жимээр 15-20 минут алхаж гардаг. Зам нь нэлээд налуу тул зориулалтын алхалтын гутал өмсөхийг зөвлөж байна.
Гэрэл зураг: Тогооны ирмэг дээгүүр бүтэн тойрч алхах боломжтой. Эндээс тогоог дотор талаас нь болон арын Тэрхийн цагаан нуурыг оролцуулж авсан зураг хамгийн гоё гардаг.
Аюулгүй байдал: Тогооны амсар эгц тул ирмэг дээр зогсохдоо анхааралтай байх хэрэгтэй. Мөн хүрмэн чулуунууд хурц ирмэгтэй байдаг тул гар, хөлөө шалбалахаас болгоомжлоорой.
Ойр орчим: Хоргын тогоог үзсэний дараа Тэрхийн цагаан нуурын эрэг дээр амарч, цааш Чулуутын хавцал болон Тайхар чулуу орох маршрутаар аялаа үргэлжлүүлэх боломжтой.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Achit Lake
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагAchit Lake is fed by several rivers and streams, including Tsagaan Nuur River, Khatuugiin Gol, Bukh Mörön, and Uliastai River, which originate from the snowfields and glaciers of the Tsengelkhairkhan and Turgen mountain ranges, major branches of the Mongolian Altai Mountains. The lake releases its excess water through a single outlet known as Usan Khooloi River, which flows into the Khovd River.
Explore arrow_forwardReady to Visit Хоргын тогоо?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.