Хяргас нуур
Natural Landscapes

Хяргас нуур

location_on Увс аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Увс аймгийн Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумдын нутагт орших Хяргас нуур нь Монгол орны томоохон давст нууруудын нэг бөгөөд "Их нууруудын хотгор"-ын экосистемийн гол цөм юм. Энэхүү нуур нь өөрийн гэсэн нууцлаг түүх, өвөрмөц тогтоц бүхий "Хэцүү хад"-аараа аялагчдыг соронзон мэт татдаг.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Moderate

Хяргас нуур нь Монгол Улсын Увс аймгийн Хяргас сумын нутагт орших, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэж авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтад багтах ажээ. Улаанбаатар хотоос баруун зүгт 1272 км зайд оршино.

Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давлагаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсцаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар нэмэгддэг ажээ.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Хэцүү хадны орой дээрээс нуурын цэнхэр мандал руу харуулж зураг авах нь хамгийн алдартай кадр юм. Нар жаргах үед цагаан хаднууд алтлаг өнгөтэй болж, усны өнгөтэй гайхалтай зохицдог.

  • Үйл ажиллагаа: Та нуурын эрэгт амарч, шувуу ажиглах, Хэцүү хад руу завиар очих боломжтой. Нуурын ус маш тунгалаг тул усан доорх хаднуудыг харах боломжтой.

  • Анхаарах зүйл: Нуурын эрэг зарим хэсэгтээ маш огцом гүнзгийрдэг тул усанд сэлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Мөн говийн бүс тул зун маш халуун байдаг тул нарны хамгаалалттай байх нь чухал.

  • Зам харгуй: Улаанбаатараас Улаангом орох хатуу хучилттай замын дагуу байрладаг тул очиход харьцангуй хялбар.

Ready to Visit Хяргас нуур?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.