Мөнх мөст хавцал
zoom_in Click image to enlarge
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт, Хорьдол Сарьдагийн нурууны гүн хавцал дунд орших Мөнх мөст хавцал нь байгалийн маш өвөрмөц, ховор содон тогтоц юм. Энэхүү газар нь зуны аагим халуунд ч мөс нь хайлдаггүй учраас ийнхүү нэрлэгджээ.
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд оршдог.
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.
Монгол улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил энэ ууланд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 4374 метр өндөр юм. Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно. Энэ бүс нутагт 1200 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал юм. Монгол Алтайн нурууны багахан хэсэг нь армаг тармаг шинэсэн ойтой. Монголын Улаан номонд бүртгэгдсэн ирвэс, халиу, Алтайн аргаль, янгир, халиун буга бий.
Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Хэзээ очих вэ: 7 болон 8-р сард очиход хамгийн сонирхолтой. Гадаа халуун байхад хавцал дотор мөстэй байхыг харах нь илүү гайхалтай мэдрэмж төрүүлнэ.
Бэлтгэл: Хавцал дотор халтиргаа ихтэй, хүйтэн байдаг тул дулаан хувцас, халтирдаггүй алхалтын гутал заавал өмсөх хэрэгтэй.
Маршрут: Ренчинлхүмбэ сумын төвөөс мориор явах нь хамгийн тохиромжтой. Замдаа намаг, шавар, ой мод туулах тул нутгийн хөтөч заавал авч яваарай.
Байгаль хамгаалал: Энэхүү эмзэг экосистемийг хамгаалж, хог хаяхгүй байх, байгалийн тогтоцыг гэмтээхгүй байх нь чухал.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Achit Lake
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагAchit Lake is fed by several rivers and streams, including Tsagaan Nuur River, Khatuugiin Gol, Bukh Mörön, and Uliastai River, which originate from the snowfields and glaciers of the Tsengelkhairkhan and Turgen mountain ranges, major branches of the Mongolian Altai Mountains. The lake releases its excess water through a single outlet known as Usan Khooloi River, which flows into the Khovd River.
Explore arrow_forwardReady to Visit Мөнх мөст хавцал?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.