Гүрмийн нуур
Natural Landscapes

Гүрмийн нуур

location_on Хэнтий аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Гүрмийн нуур нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт, тал хээр болон говь хосолсон бүсэд орших Гүрмийн нуур нь нутгийн иргэдийн амралт, зугаалгын гол цэг төдийгүй эмчилгээний ач холбогдолтой, өвөрмөц тогтоцтой нуур юм.

wb_sunny Best Time June to September
hiking Difficulty Moderate

Эрт үед цөөн хэдэн ямаатай Гүрнэ хэмээх өвгөн нэгэн нуурын орчинд нутагладаг байсан нь хожим “Гүрэмийн нуур” хэмээн нэрлэгджээ. Социализмын үед нуурын баруун эрэгт сүү тосны завод байрлаж, саальчин хүүхнүүд өглөө оройдоо шуугих нь сумын төвдөө сонсогддог байсан гэдэг. Эдүгээ Гүрэмийн нуур Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн хойш 7 км зайд, д.т.д 918 метр хотос хотгор газарт оршдог. Эрэгийн тойрог урт 10 км орчим, гүн нь 4-7 метр. Нууран дотор нарийн ширхэгтэй өвс ургадаг ба хавар намартаа эрэг рүүгээ түрээд гаргачихдаг байна. Нүүдлийн шувууд ирж өндөглөн зусдаг. Нуурын захаар байх хар, шар шаврууд нь эмчилгээнд ашиглагддаг бөгөөд Аваргатосон нуурын шавартай шинж чанараар адилавтар болохыг шинжээчид тогтоожээ.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Элсэн манханы орой дээрээс нуурыг нар жаргах үед авбал өнгөний ялгарал (шар болон цэнхэр) маш гайхалтай гардаг.

  • Зам харгуй: Улаанбаатараас Батноров сум ороод тэндээсээ зүүн урагш шороон замаар явж хүрдэг. Зам харьцангуй гайгүй тул суудлын машинаар очих боломжтой.

  • Бэлтгэл: Элсэрхэг, говирхог газар тул өдрийн цагт нэлээд халдаг. Тиймээс нарны малгай, тос болон хангалттай хэмжээний ус авч яваарай.

  • Байгаль хамгаалал: Нуурын экосистем эмзэг тул хог хаяхгүй байх, машиныг нуурын эргээс зайдуу тавьж хэвшихийг хүсье.

Explore More

Similar Destinations

Жаргалант хайрхан уул Challenging

Жаргалант хайрхан уул

location_onХовд аймаг

Жаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.d northeast of Manhan Soum in Khovd Province and southeast of Khar-Us Lake, within the Khar-Us Lake Protected Area.

Explore arrow_forward
Хар Ямаат Moderate

Хар Ямаат

location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймаг

Хар Ямаат нь Монголын зүүн хэсэгт, Хэнтий аймаг-ийн Баян-Овоо сум-ын зүүн өмнөд болон Сүхбаатар аймаг-ийн Түмэнцогт сум-ын баруун хойд хэсгийн заагт оршдог. Тус нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1,358 метрийн өндөрт өргөгдсөн Түмэнцогт уул юм. Дархан цаазат газрын бүрэлдэхүүнд хойд хэсгийн багахан ойтой Дулааны уул, төв хэсгийн Хар Ямаат уул, өмнөд хэсгийн Түмэнцогт уул зэрэг уулс багтдаг. Эдгээр уулс нь Монголын тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц геологийн тогтоцоороо онцлогтой.

Explore arrow_forward
Ачит нуур Moderate

Ачит нуур

location_onБаян-Өлгий аймаг, Увс аймаг

Ачит нуур нь Цэнгэлхайрхан уулс болон Түргэний нуруу-ны мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагааннуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон гол, горхиор тэжээгддэг. Нуурын илүүдэл ус нь Усан хоолой гол хэмээх цорын ганц урсацаар гадагшилж, улмаар Ховд гол-д цутгадаг.

Explore arrow_forward

Ready to Visit Гүрмийн нуур?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.