Бүрдэнэ булаг
zoom_in Click image to enlarge
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 27 км зайтай оршдог 11,10 гаруй ам дөрвөлжин га талбайтай байгалийн элс, манхан, булаг ус, говь нутгийн үзэсгэлэн болсон газрыг Бүрдэнэ булаг гэдэг.
Эгц өндөр элсэн манхан доторхи 108 булаг, зүлэг ус, худаг, бут, модтой. Тэртээ 200 гаруй жилийн өмнө Д.Равжаа хутагт хийд байгуулсан үеэс шашны нэгэн зан үйлийг эрэгтэй, эмэгтэй лам, зоч нар энэ 108 булагт ирж булаг бүрт 1 хоног ном уншуулан лүйжин тавьдаг зоч, лам нарыг бэлтгэдэг байсан гэдэг бөгөөд одоо ч гэсэн Монголын Лүйжинч лам нар энд ирж 3-7 хоног баясалгал хийх явдал ч бий (Лүйжин нь бие хэл сэтгэлийн элдэв бузар, мууг арилгахад харанхуй үдэш, бүрийд уншдаг ном).
Булгийн хойд хайрхныг талын догшин Догмиддорж уул гэдэг бөгөөд энд эртний амьтдын чулуужсан яс, мод байдаг. Уулын энгэрт дээрх хийдийн туурь бий. Одоо Бүрдэнэ булгийг түшиглэн 2000 оноос бөөр эмчлэх элсэн сувилал-амралтын газар байгуулан жил бүрийн 6 сарын 15-наас 8 сар хүртэл 50-80 хүн хүлээн авах боломж, орон байр, хоолны газрыг сумын тамгын газраас ханган ажилладаг болжээ. Энэ сувиллыг Улаанбаатар хотын нэгдсэн 3-р эмнэлэг анх үүсгэн байгуулсан түүхтэй.
Энэ сувилалд ирсэн амрагчид ингэний буцалгаа ууж, нутагт тарьсан тарвас идэж, халуун элсэн шарлага хийж элсэн манхан, зүлэг ногоон талбай, булаг, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүүл зэрэг говийн ургамал, байгалийн сонин сайхныг үзэх боломжтой юм.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Элсний бэлтгэл: Говийн нарийн элсэн дунд байрладаг тул автомашины дугуйн хийг тохируулах, элсэнд суухаас сэргийлж хүрз, татлага зэргийг бэлдсэн байх шаардлагатай.
Нар, усны хамгаалалт: Говийн нар маш хурц тул нарны малгай, тос, нүдний шил зэргийг тогтмол хэрэглэж, уух усны нөөцөө хангалттай бэлдээрэй.
Эрүүл мэнд, рашаан: Бүрдэнийн элс, булаг нь бөөрний өвчинд сайн гэгддэг тул нутгийн иргэдээс рашаан уух, элсэнд суугаа унших заавар, ёс горимыг нь асууж суралцан эмчилгээний журмаар ашиглаж болно.
Explore More
Similar Destinations
Challenging
Жаргалант хайрхан уул
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.d northeast of Manhan Soum in Khovd Province and southeast of Khar-Us Lake, within the Khar-Us Lake Protected Area.
Explore arrow_forward
Moderate
Хар Ямаат
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагХар Ямаат нь Монголын зүүн хэсэгт, Хэнтий аймаг-ийн Баян-Овоо сум-ын зүүн өмнөд болон Сүхбаатар аймаг-ийн Түмэнцогт сум-ын баруун хойд хэсгийн заагт оршдог. Тус нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1,358 метрийн өндөрт өргөгдсөн Түмэнцогт уул юм. Дархан цаазат газрын бүрэлдэхүүнд хойд хэсгийн багахан ойтой Дулааны уул, төв хэсгийн Хар Ямаат уул, өмнөд хэсгийн Түмэнцогт уул зэрэг уулс багтдаг. Эдгээр уулс нь Монголын тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц геологийн тогтоцоороо онцлогтой.
Explore arrow_forward
Moderate
Ачит нуур
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагАчит нуур нь Цэнгэлхайрхан уулс болон Түргэний нуруу-ны мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагааннуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон гол, горхиор тэжээгддэг. Нуурын илүүдэл ус нь Усан хоолой гол хэмээх цорын ганц урсацаар гадагшилж, улмаар Ховд гол-д цутгадаг.
Explore arrow_forwardReady to Visit Бүрдэнэ булаг?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.