Толбо нуур
Natural Landscapes

Толбо нуур

location_on Баян-Өлгий аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Өлгий хотоос урагш 45 километр газарт орших зүүн өмнөөс баруун хойшоо сунаж тогтсон, нуурын хотгор нь тектоник гаралтай, усан сангийн үүсвэр нь мөстлөгөөс үүссэн, Монгол орны томоохон нууруудын нэг.

hiking Difficulty Moderate

Өлгий хотоос урагш 45 километр газарт орших зүүн өмнөөс баруун хойшоо сунаж тогтсон, нуурын хотгор нь тектоник гаралтай, усан сангийн үүсвэр нь мөстлөгөөс үүссэн, Монгол орны томоохон нууруудын нэг. Талбай нь 185 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 21.5 километр, өргөн нь 6 километр, далайн төвшнөөс дээш 2080 метр өндөрт оршдог. Эргэн тойрон 1000-1500 метрийн өндөртэй хад асга бүхий намхавтар уул нуруугаар хүрээлэгдсэн. Хэд хэдэн жижиг аралтай. Хамгийн том нь усны мандлаас 4-хөн метр өндөр Гичгэний толгой хэмээх арал юм. Толбо нуурын тулалдаан хэмээн алдаршсан нэгэн түүх байдаг бөгөөд энэ нь 1921 оны ардын хувьсгалын үйл явдалтай холбоотой. Хасбаатар, Байкалов нарын удирдсан Монгол Зөвлөлтийн 160 цэрэг дайчид Толбо нуурын эрэгт Барон Унгерний Кайгарадов, Бакич нарын удирдсан 2400 орчим цагаан оросын цэрэгтэй тулалдсан түүхэн үйл явдал юм. Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд Монгол Зөвлөлтийн цэргүүд “үхэвч сэхэвч хамтдаа” гэсэн тангараг тавьж бүслэлтэнд 42 хоног байсан бөгөөд хоол хүнсээ барж, нохой муурын мах зэргээр хооллон эцэст нь эмээлийн гөлмөө усанд дэвтээн чанаж зажлан амиа зогоож байгаад тэмцэж үхсэн нь дээр хэмээн амь өрсөн байлдаж бүслэлтийг сэтэлжээ. Цагаан оросын цэргүүд 2 удаагийн дайралт хийсэн боловч амжилтгүй болжээ.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Замын дагуух амралт: Өлгий хотоос Ховд орох төв замын дагуу байрладаг тул замдаа саатан тухалж, гэрэл зураг авах, нуурын эрэг дээр пикник хийхэд маш тохиромжтой.

Усанд сэлэх ба Загасчлал: Нуурын ус маш тунгалаг боловч өндөр уулын бүс тул зун ч гэсэн маш хүйтэн байдаг. Хэрэв усанд орох бол анхааралтай байх хэрэгтэй. Загасчлах сонирхолтой бол тусгай зөвшөөрлийг нь урьдчилан лавлаж аваарай.

Түүхийн дурсгал: Нуурын орчимд Толбо нуурын байлдааны хөшөө дурсгал байдаг тул түүх сонирхогчид заавал очиж үзээрэй.

Explore More

Similar Destinations

Жаргалант хайрхан уул Challenging

Жаргалант хайрхан уул

location_onХовд аймаг

Жаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.d northeast of Manhan Soum in Khovd Province and southeast of Khar-Us Lake, within the Khar-Us Lake Protected Area.

Explore arrow_forward
Хар Ямаат Moderate

Хар Ямаат

location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймаг

Хар Ямаат нь Монголын зүүн хэсэгт, Хэнтий аймаг-ийн Баян-Овоо сум-ын зүүн өмнөд болон Сүхбаатар аймаг-ийн Түмэнцогт сум-ын баруун хойд хэсгийн заагт оршдог. Тус нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1,358 метрийн өндөрт өргөгдсөн Түмэнцогт уул юм. Дархан цаазат газрын бүрэлдэхүүнд хойд хэсгийн багахан ойтой Дулааны уул, төв хэсгийн Хар Ямаат уул, өмнөд хэсгийн Түмэнцогт уул зэрэг уулс багтдаг. Эдгээр уулс нь Монголын тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц геологийн тогтоцоороо онцлогтой.

Explore arrow_forward
Ачит нуур Moderate

Ачит нуур

location_onБаян-Өлгий аймаг, Увс аймаг

Ачит нуур нь Цэнгэлхайрхан уулс болон Түргэний нуруу-ны мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагааннуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон гол, горхиор тэжээгддэг. Нуурын илүүдэл ус нь Усан хоолой гол хэмээх цорын ганц урсацаар гадагшилж, улмаар Ховд гол-д цутгадаг.

Explore arrow_forward

Ready to Visit Толбо нуур?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.