Хөвсгөл нуур
zoom_in Click image to enlarge
Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны томоохон нөөц газар бөгөөд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ханх, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр сумдын нутагт оршдог.

Энэхүү ай савд 59 зүйлийн хөхтөн, Улаан номонд орсон гангар хун, Алтайн хойлог зэрэг 244 зүйл шувуу, Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардгаас гадна 750 гаруй зүйл ургамал ургадаг бөгөөд нийт газар нутгийн 28 хувийг сибирийн хуш, шинэс, гацуур бүхий ой тайга эзэлдэг. Уг тайгад өвөрмөц хэл, бөөгийн шашин, аж төрөх ёс заншилтай тува угсааны үндэсний цөөнх болох Цаатан иргэд хасах 31-50 градусын хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд цаа бугаа маллан нүүдэллэж амьдардаг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Хэзээ очих вэ? Хамгийн тохиромжтой үе нь 7-р сараас 8-р сар юм. Өвлийн улиралд (2-3 сард) нуур гүн хөлддөг бөгөөд энэ үеэр "Мөсний баяр" зохион байгуулагддаг.
Цаатан иргэд: Нуурын баруун тайгад цаа буга маллаж амьдардаг Цаатан иргэдийн ахуй амьдралтай танилцах боломжтой.
Байгаль хамгаалал: Хөвсгөл нуур нь улсын тусгай хамгаалалттай газар тул хог хаяхгүй байх, байгаль орчинд ээлтэй аялахыг чанд баримталдаг.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Ачит нуур
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагМонгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг.
Explore arrow_forwardReady to Visit Хөвсгөл нуур?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.