Мэнэнгийн тал
zoom_in Click image to enlarge
Дорнод аймгийн Матад сум болон Халхгол сумын нутагт орших Мэнэнгийн тал бол дэлхийн хэмжээнд онгон төрхөө хадгалан үлдсэн хамгийн том хялганат хээрийн нэг юм. Энэхүү тал нь Монгол орны зүүн хязгаарт далайн түвшнээс дээш дунджаар 600 - 900 метрт оршдог.

Дорнод аймгийн нутагт Буйр нуураас баруун тийш 90 гаруй километр урт, 60 гаруй километр өргөн нутгийг эзлэн далайн төвшнөөс дээш 600 метрт орших Монгол орны хамгийн том тэгш тал юм.
Бэлчээрийн ургамал, зээр чоно болон ховор ан амьтадтай, дэлхий дээрхи байгалийн төрхөө хадгалан үлдсэн том талын нэг. Монгол орны зүүн хэсэгт Дарьгангын галт уулс бүхий талархаг бүсээс зүүн зүгт Халх гол, Хянганы нуруу хүртэл улсын зүүн хойд хил хүртэл тэгш уудам тал нутаг үргэлжилдэг. Энэ уудам талыг Хэрлэнгийн хойт биеийн тал, Тамсагийн тал гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан үздэг. Хэрлэнгийн хойт талд Монголын хамгийн нам дор цэг оршдог.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Тээврийн хэрэгсэл: Зам нь маш тэгшхэн боловч бороо орсон үед шавар ихтэй болдог тул туулах чадвар сайтай машин, туршлагатай жолооч шаардлагатай.
Зүг чиг: Орчин үеийн GPS болон навигацигүйгээр аялах нь аюултай, учир нь баримжаа авах уул нурууд байхгүй.
Байгаль хамгаалал: Цагаан зээрийн бэлчээр, хялганат хээрийг хамгаалах үүднээс дур мэдэн шинэ зам гаргахгүй байхыг зөвлөдөг.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Ачит нуур
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагМонгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг.
Explore arrow_forwardReady to Visit Мэнэнгийн тал?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.