Бага газрын чулуу
Natural Landscapes

Бага газрын чулуу

location_on Дундговь hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Бага газрын чулуу нь байгалийн өвөрмөц тогтоц, түүхэн дурсгалаараа алдартай үзэсгэлэнт газар юм.

wb_sunny Best Time May to September
hiking Difficulty Moderate


Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

Мөн энд аргаль янгир бэлчдэг, далайн түвшнөөс дээш 1768 метр өндөр Тахилгын хавцал хэмээх ноён оргил, нутгийнхан нүдний эмгэгт тустай хэмээн шүтдэг 50 см гүн байгалийн нарийн нүхтэй Нүдний рашаан, 18 метр урт Жаргалантын агуй зэрэг өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд олноор бий.

Түүнчлэн тус уулын Сөдөтийн аманд улиасан төгөлийн дундуур горхи урсган гэрээ барьж, 300 гаруй жилийн өмнө даяанчлан сууж байгаад бүтээлтэйгээ бунхлагдсан хоёр ламын түүх хадгалагдан үлдсэн байдаг.


АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Хувцаслалт: Хад асга ихтэй тул хөлд эвтэйхэн, халтирдаггүй гутал өмсөх нь чухал.

  • Гэрэл зураг: Өглөө болон оройн нарны гэрэлд боржин хаднууд илүү тод, үзэсгэлэнтэй харагддаг тул зураг авахад хамгийн тохиромжтой цаг юм.

  • Байгаль хамгаалал: Түүхэн туурь болон хадны сүг зургийг гар хүрэхгүй байх, байгалийн унаган төрхийг нь хэвээр үлдээхийг хичээгээрэй.

  • Дэд бүтэц: Улаанбаатар хотоос харьцангуй ойр бөгөөд засмал замаас холгүй оршдог тул богино хугацааны аялал хийхэд нэн тохиромжтой.

Explore More

Similar Destinations

Ready to Visit Бага газрын чулуу?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.