Ёлын ам
Natural Landscapes

Ёлын ам

location_on Өмнөговь hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Өмнөговь аймгийн Гурван сайхан ууланд орших Ёлын ам нь жилийн турш мөстэй байдаг өвөрмөц тогтоцтой, ховор шувууд болон ан амьтад орогнодог байгалийн үзэсгэлэнт хавцал юм.

wb_sunny Best Time May to September
hiking Difficulty Moderate


Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. 

Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. 

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Хувцаслалт: Хавцлын гүн рүү ороход агаарын хэм огцом буурч сэрүүсдэг тул зун байсан ч дулаан хувцас, салхины куртка бэлдэх хэрэгтэй.

  • Алхалт: Машинаар хавцлын ам хүртэл яваад цааш 2-3 км орчим явган эсвэл мориор аялдаг. Халтиргаагүй гутал өмсөхийг зөвлөж байна.

  • Музей: Ёлын амны үүдэнд байх Байгалийн музейгээр зочилж, тухайн бүс нутгийн амьтан, ургамлын талаар мэдээлэл авах боломжтой.

  • Анхааруулга: Байгалийн унаган төрхийг хамгаалах үүднээс мөсөн дээр болон горхины орчимд хог хаяхгүй байх, дуу чимээ бага гаргах нь зэрлэг амьтдыг үргээхгүй байхад тустай.

Explore More

Similar Destinations

Ready to Visit Ёлын ам?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.