Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар
Natural Landscapes

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар

location_on Улаанбаатар хот Налайх дүүрэг hiking Easy

zoom_in Click image to enlarge

Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, хадан тогтоц, ой мод, гол мөрөн хосолсон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатар хоттой хамгийн ойр орших аялал жуулчлалын гол бүс нутаг юм.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Easy

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатараас зүүн тийш 50-76 км зайд орших Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Туул голын эх, Заан-Тэрэлж голын сав нутгийг хамарсан хад асга бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт бүс юм.

Далайн түвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул нь энэ нутгийн хамгийн өндөр цэг бөгөөд боржин, цахиурлаг занар зэрэг хурдсаас тогтсон эрсдүү хажуутай уулс, голын хөндийнүүд хосолсон тус газар нь ургамал, амьтны аймгаар нэн баялаг төдийгүй 1960 он хүртэл усан болон утаат болор олборлож байсан түүхтэй. Өдгөө аялал жуулчлалын 100 гаруй бааз, амралтын газрууд үйл ажиллагаа явуулдаг тус бүс нутагт байгаль эхийн бүтээсэн Мэлхий хад, Тэмээн хад, Гурван найзын агуй зэрэг олон өвөрмөц хэлбэртэй хаднууд байдгаас 24 метр өндөр "Мэлхий хад" нь эрт урьд цагт баатар нөхрөөсөө зугталгүй эд хөрөнгөндөө хоргодон амь үрэгдсэн эхнэрийн алт, мөнгөн зоос хадны завсарт хадгалагдан үлдсэн гэх түүхтэй холбоотойгоор "Мөнгөт хад" хэмээн нэрлэгдэж байсан домогтой. 

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Арияабал хийдийн талбайгаас наран жаргах үеэр хөндийг бүхэлд нь зураглах, эсвэл Мэлхий хадыг ойроос болон алсаас (Зүүн баяны талаас) авах нь хамгийн тохиромжтой.

  • Хувцас хэрэглэл: Уулархаг бүс тул цаг агаар хурдан өөрчлөгддөг. Нартай байсан ч оройдоо сэрүүсдэг тул дулаан хувцас, уулын гуталтай явахыг зөвлөж байна.

  • Ойр орчим: Тэрэлж орох замдаа "Гүүний айраг" уух, Цонжин болдог (Чингис хааны морьт хөшөө) болон "XIII зуун" цогцолбороор дайрч аяллаа илүү баялаг болгох боломжтой.

Explore More

Similar Destinations

Ready to Visit Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.