Мэлхий хад
Natural Landscapes

Мэлхий хад

location_on Улаанбаатар хот Налайх дүүрэг hiking Easy

zoom_in Click image to enlarge

Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгийн алдартай бэлгэ тэмдэг болсон Мэлхий хадны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Easy

Улаанбаатараас 65км-ийн зайд орших Хан Хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт байгалийн нэн сонин тогтоцтой “Мэлхий хад” хэмээх өндөр цохио бий.

Түүхийн сурвалж бичгүүдэд бичиж үлдээснээр Ойрадын Галданбошигт хааны “Зуун мод”-ны хэмээн нэрлэгдсэн манжуудтай хийсэн түүхэн том тулалдаан эдүгээгийн Горхи-Тэрэлжийн амны ойролцоо болж өнгөрсөн нь домог түүх болон амнаас ам дамжин яригдсаар бидний үед хүрчээ.

Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүртэй хэвтэж буй хүний дүр бүхий уул байдаг нь энэ ажгуу. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самар түүдэггүй бөгөөд хад чулууг нь хөндөж болдоггүй, ихэд догшин хайрхан хэмээнэ. Харин эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг. Тиймээс өвөг дээдэс маань их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан “Мөнгөт цохио”-г эрт үеэс хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа даатган хурайлж, баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлдэг байжээ.   

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Мэлхий хадны яг "толгой" хэсгийг тод гаргахын тулд зүүн талаас нь эсвэл арын дов толгод дээрээс зураг авбал илүү бодит мэт харагддаг. Нарны гэрэл хажуугаас нь тусах үед (өглөө эсвэл орой) хадны хотгор гүдгэр тодорч, зураг илүү амьд гарна.

  • Авиралт: Хүмүүс Мэлхий хадны "хүзүү" хэсэг хүртэл авирч гардаг. Гэвч хад нь өөрөө маш гөлгөр, халтиргаатай байж болох тул аюулгүй байдлаа хангаж, тохиромжтой гутал өмсөхийг зөвлөж байна.

  • Ойр орчим: Мэлхий хадны яг хажууд тэмээ, морь унаж зураг татуулах үйлчилгээ байдаг. Мөн эндээс 2 км орчим зайд "Арияабал" бясалгалын хийд байрладаг тул явган алхаж очиход тохиромжтой.

Explore More

Similar Destinations

Ready to Visit Мэлхий хад?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.