Цагаан гол
Natural Landscapes

Цагаан гол

location_on Баян-Өлгий аймаг hiking Challenging

zoom_in Click image to enlarge

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт, Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газарт орших Цагаан гол нь сүүн цагаан өнгөөрөө алдартай, Монголын хамгийн өвөрмөц голуудын нэг юм. Энэхүү гол нь Алтай Таван Богдын мөсөн голоос эх авч, Ховд голд цутгадаг.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Challenging

Баян-Өлгий аймгийн нутагт Алтай таван богд уулнаас эх авсан олон мөсөн голын нэг нь өвөл зунгүй мөстэй хэвээр цав цагаан байдаг тул “Цагаан гол” хэмээн нэрлэсээр иржээ. 

Цагаан гол нь Таванбогдын зүүн өмнөд хэсгийн мөсөн голоос эх аван урсах Ховд голд цутгадаг бөгөөд тэр цутгал цэгээс доош хагас км газарт зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч хоорондоо сүлэлдэхгүйгээр нийлж урсдаг нь сонин гайхамшиг гэлтэй. Өөрөөр хэлбэл, үлгэрт гардаг шулмын нүүр шиг нэг тал нь хар, нэг тал нь цагаан өнгөтэй харагддаг. Цагаан голын нийт урт нь 20км гаруй юм.


АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Цагаан голын сүүн цагаан өнгө нь нарны гэрэл шууд дээрээс нь тусах үед (өдрийн цагаар) хамгийн тод харагддаг. Голын эргээс Шивээт хайрхан уултай хамт авсан зураг маш үзэсгэлэнтэй гарна.

  • Ус ашиглалт: Голын ус нь мөсөн голын нунтаг шороо ихтэй тул шууд уухад тохиромжгүй. Хоол унданд хэрэглэх бол тунгааж эсвэл шүүж хэрэглэхийг зөвлөж байна.

  • Ойр орчим: Цагаан голын хөндийд Тува айлуудаар орж, тэдний өвөрмөц соёлтой танилцах, мөн Шивээт хайрханы хадны зургийг үзэх боломжтой.

Explore More

Similar Destinations

Ready to Visit Цагаан гол?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.