Сүхбаатарын талбай
zoom_in Click image to enlarge
Улаанбаатар хотын яг төв цэгт орших Сүхбаатарын талбай (хуучнаар Чингис хааны талбай) бол Монгол Улсын төр засаг, түүх, соёл, олон нийтийн амьдралын гол зангилаа газар юм. Энэхүү талбай нь улс орны тусгаар тогтнол, ардчилал, шинэчлэлтийн түүхэн үйл явдлуудын гэрч болон оршдог.
Улаанбаатар хотын төв талбайг жанжин Д.Сүхбаатарын талбай гэдэг. 1921 онд тус талбайг “Индрийн талбай” хэмээн нэрлэж байгаад 1923 онд Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барсны дараа түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор нэрээр нь нэрлэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү талбай нь Ардын журамт цэрэг Хүрээнд орж ирж хувьсгалын ялалтыг тунхагласан түүхэн газар бөгөөд 1921 онд жанжны морины шээсэн газарт цэрэг Гаваагийн зоосон гадсыг хожим маршал Х.Чойбалсан эрж олуулан хөшөөний суурийг тавьсан хууч яриатай. Улмаар уран барималч С.Чоймболын зураг төслөөр 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор жанжин Д.Сүхбаатарын 4 метр өндөр (суурийн хамт 12 метр) морьт хөшөөг нээсэн бөгөөд хөшөөг тойрсон 14 арслан, гинж нь Монгол орны халдашгүй дархан байдлыг, харин суурин дээрх босоо монгол бичгээр сийлсэн жанжны хэлсэн үг нь эв нэгдлийн хүчийг илэрхийлдэг. Тус морьт хөшөөг 2011 онд хүрлээр шинэчлэн бүтээсэн бөгөөд өнөөг хүртэл үндэсний баяр ёслолын үеэр төр засгийн удирдагчид цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсээр байна.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Төрийн ордны Чингис хааны хөшөөг талбайн урд талаас бүтэн багтааж авах, эсвэл оройн цагаар талбайн гэрэлтүүлэг болон эргэн тойрны барилгуудын гэрлийг ашиглан зураг авахад маш үзэсгэлэнтэй.
Үйл ажиллагаа: Өвлийн цагт талбай дээр мөсөн хотхон, сүлд мод засагддаг бол зуны цагт амралтын өдрүүдээр төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээ, номын баяр тогтмол болдог.
Ойр орчим: Талбайн дэргэд байрлах Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей болон Дүрслэх урлагийн музейгээр аяллаа үргэлжлүүлэн Монголын түүхийг илүү гүнзгий танин мэдэх боломжтой.
Explore More
Similar Destinations
Moderate
Их Бурхант цогцолбор
location_onДорнод аймагДорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.
Explore arrow_forward
Moderate
Дэлүүн болдог
location_onХэнтий аймагХэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.
Explore arrow_forward
Moderate
Чингис хааны гэрэлт хөшөө
location_onХэнтий аймагХэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.
Explore arrow_forwardReady to Visit Сүхбаатарын талбай?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.