Уушгийн өврийн буган хөшөөний цогцолбор
Historical Sites

Уушгийн өврийн буган хөшөөний цогцолбор

location_on Хөвсгөл аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт, Дэлгэр мөрний хойд дэнж дээр орших Уушгийн өвөрийн буган чулуун хөшөө цогцолбор нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчдийн соёл, урлаг, шүтлэгийг харуулсан дэлхийн хэмжээний хосгүй дурсгал юм.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Moderate

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушги уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. 

Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагирган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна.  Хөшөөдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөдийн сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Эдгээр хөшөөдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ. 

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Хөшөөн дээрх сийлбэрүүд нь нар хажуугаас нь тусах үед (өглөө эрт эсвэл орой нар жаргахын өмнө) хамгийн тод харагддаг. Энэ үед бугын дүрс болон бусад зэвсэг хэрэглэлүүд маш гоё тодорч гарна.

  • Анхаарах зүйл: Буган чулуун хөшөөд нь 3000 гаруй жилийн түүхтэй, эмзэг дурсгал тул хөшөөнд гар хүрэх, дээр нь суух, зураас гаргахыг хатуу хориглоно.

  • Ойр орчим: Уушгийн өвөр нь Хөвсгөл нуур явах замын дагуу байрладаг тул Мөрөн хотоос Хөвсгөл нуур руу аялах замдаа заавал саатан үзэх газруудын нэг юм.

Explore More

Similar Destinations

Их Бурхант цогцолбор Moderate

Их Бурхант цогцолбор

location_onДорнод аймаг

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.

Explore arrow_forward
Дэлүүн болдог Moderate

Дэлүүн болдог

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.

Explore arrow_forward
Чингис хааны гэрэлт хөшөө Moderate

Чингис хааны гэрэлт хөшөө

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.

Explore arrow_forward

Ready to Visit Уушгийн өврийн буган хөшөөний цогцолбор?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.