Уран тогоо
zoom_in Click image to enlarge
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатар-Мөрөн чиглэлийн авто замын дэргэд орших Уран тогоо уул нь Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй, дугуй хэлбэрээ хамгийн сайн хадгалж үлдсэн унтарсан галт уул юм. Энэхүү уул нь Тулга, Тогоо, Жалавч хэмээх гурван унтарсан галт уулын хамт "Уран-Тулга" уулын дурсгалт газар хэмээх улсын тусгай хамгаалалтад багтдаг.
Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм.
Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Тогооны амсар дээгүүр бүтэн тойрч алхах боломжтой бөгөөд эндээс тогоог бүхэлд нь багтаасан панорама зураг авах нь хамгийн үзэсгэлэнтэй. Мөн тогоон доторх жижиг нуурыг дээрээс нь буулгах нь аяллын гол кадр болно.
Байгаль хамгаалал: Тогооны амсар руу өгсөх зам нэлээд эгц тул тогтоосон жимээр алхах нь хөрсний эвдрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Мөн галт уулын чулууг дурсгал болгон авч явахгүй байхыг зөвлөж байна.
Аюулгүй байдал: Бороо орсны дараа хүрмэн чулуунууд халтиргаатай болдог тул шаахай биш, зориулалтын алхалтын гуталтай гарах нь зүйтэй.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Ачит нуур
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагМонгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг.
Explore arrow_forwardReady to Visit Уран тогоо?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.