Элсэн тасархай
zoom_in Click image to enlarge
Буган аймгийн Рашаант сум болон Өвөрхангай аймгийн Бүрд сумын заагт, Улаанбаатараас баруун тийш 280 км орчим зайд орших Элсэн тасархай нь Монгол орны байгалийн гурван өөр бүс (хангай, хээр, говь) нэг дор цогцолсон маш өвөрмөц тогтоцтой газар юм.
Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг.
Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Элсэн толгод нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уулын орчимд хамгийн өргөн буюу 9-10 км тархсан байдаг. Их Монгол элс нь ургамлаар хагас бэхлэгдсэн учир нүүлт хөдөлгөөн харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд малын бэлчээр болгон ашиглаж даац хэтрүүлсэн учраас нүүн шилжих болсон байна.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Нар жаргах болон мандах үед элсэн манхны долгио болон сүүдэр хамгийн тод харагддаг. Мөн элсэн дээрх тэмээний цувааг арын Хөгнө хан уултай хамт буулгах нь сонгодог кадр болно.
Үйл ажиллагаа: Та энд тэмээ унаж элсэн манхнаар аялах, элсэн дээгүүр гулгах (sandboarding), Хөгнө хан уул руу явган алхалт хийх боломжтой.
Байршил: Улаанбаатараас Хархорин орох төв замын дагуу байрладаг тул ямар ч төрлийн суудлын машинаар очиход саадгүй.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Ачит нуур
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагМонгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг.
Explore arrow_forwardReady to Visit Элсэн тасархай?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.